1. Хүүхэд нь үнэнээ хэлж байхад зэмлэдэг. Мөн нууцыг нь хадгалдаггүй. Хүүхэд алдаагаа ойлгож хэлж байхад нь алдаан дээр нь хэт их загнах нь буруу.
Харин ч талархах.
2. Бусдын нүдэн дээр зэмлэдэг. Бусад хүний өмнө хэлвэл хүүхэд ухаарна гэж аав ээж эндүү боддог. Хүүхэд ичиж, эмзэглүүлдэг. Магтаж, сайшаах.
3. Хэтэрхий их зэмлэдэг, бага урам зориг өгдөг. Маш их зэмлэдэг. Хүүхдээ зэмлэхээс илүү сонсох нь хамгийн сайхан арга.
4. Бусад хүүхэдтэй харьцуулдаг. Энэ бол арай дэнддэг. Хүүхдээс шалтгаалахгүй маш олон зүйл байдаг.
Байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй.
5. Түүний хийсэн бүх үйлдлийг үргэлж сөрөг талаас нь харж шүүмжилдэг. Шүүмжлүүлдэг хүүхэд хичээж зүтгэх сонирхолгүй болдог. Яг тохирсон цагт нь урам хайрлаарай.
6. Хүүхдэд сонголт хийх боломж олгодоггүй. Бид том хүн чи сонсох ёстой гэвэл хүүхэд амжилтгүй амьдрана.
Өөрөө шийдвэр гаргадаг хүүхэд амжилтанд хүрэх нь хамаагүй их.
7. Хатуу сахилга бат мөрдүүлснээр хүүхэд өөрийнхөө ертөнцийг судлах боломж олдоггүй бөгөөд айдас түгшүүртэй, ууртай болдог. Та хүүхдийнхээ өмнөөс амьдрахгүй шүү дээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ