Ажил явдал гарсан айлд мэндэлдэггүй. Хөөрөглөж тамхилах бол хөөрөгний толгойг ердийн адил дээш нь сугалдаггүй. Хөөрөгний толгойг илэрхий доош дараад толгой дээр нь эрхий хуруугаар дараад хөөргөө өгдөг. Айлд ирсэн хүн шууд тэгэж тамхилваас, “Заа, энэ хүн муу мэдээ дуулгахаар иржээ” гэж ойлгодог.
Тэгтэл одоо яаж байна гэхээр үхэл хагацал үзсэн айлд учиргүй чанга дуугарч мэндлээд л баяр болж байгаа юм шиг инээмсэглэж ирээд л мэндлээд буй хүмүүс мэр сэрхэн харагдах нь эвгүй харагддаг. Үгээр бус нүүр царайн болоод биеийн хэлэмжээр мэндэлж ойлголцдог заншилтай. Хөөрөгний толгой дээр эрхийгээр дарах нь уй гашуу тохиов. Аман мэнд мэдэлцэхгүй гэсэн үг.
Хүнтэй бүрэн бүтэн мэнд мэддэггүй хүнийг үхэл хагацал үзсэн юм шиг яачаав гэж ирээд зэгсэн цээрлэдэг. Тэр цээрийг харин үхэл хагацал тохиосон үед заавал биелүүлдэг. Хэрэв зээ, үхэл хагацал үзсэн нөхцөлд үйлддэг аливаа ёс заншлыг үйлдэхгүй бол дахиж тийм зовлон удаа дараа тохиодог гэж үздэг. Жаргал цэнгэлтэй үед инээж хөхрөхгүй зовлон үзсэн мэт газар шагайгаад байвал дахиж баяр жаргал ховор тохиодог. Амсах жаргалаа алдаад асгачхаж байгаа нь тэр.
Жаргал, зовлонгийн аль алинд үйлдэх зан үйл, хэлэх хэлэхгүй үг гэж бий. Тэр ч байтугай өмсөх хувцас хунарт хүртэл заншил бий. Зарим хүн жир үед ханцуйгаа дотогш хумиад байдаг. Хэлээд үг авдаггүй. Ханцуйг ажил төрөлх хийхэд жаахан түүртвэл арагш нь эргүүлдэг.
Дэвжих төрийн дээл хувцсыг дэлгэрч дэвжүүлэхийн бэлгэдлээр энэ. Дотогш хумиж чихэх бол хайртай бүхнээ алдаад хагацаж үгүйрч хоосорлоо гэсэн тэмдэг. Үхсэн хүний цогцост гар хүрэхдээ ханцуйгаа дотогш хумиад, дотоод хормойгоо бүсэндээ хавчуулчхаж байгаад малгайгаа хойш нь харуулж өмсдөг.
Бас хаалганд хөрөө хүргэх зэрэг үйлийг заавал үйлддэг. Эс үйлдвээс дахиж ойрхон үхэл тохиох ёр дууддаг учиртай. Хүний амьдралд жаргал, зовлон юу эс тохиолдох билээ. Тэдгээрээс утга агуулгыг ухаарч үйлдэх зан үйлийг цаг тухайд нь заавал үйлддэг ёстой.
Орчин үеийн улсууд цаг бусаар маш ихээр өнгөрчхөөд болохгүй юм. Монголчууд үүний цаад учрыг огт олж ухаарахгүй нь даанч гачлантай. Цаг бусаар өнгөрсөн хүний үр хүүхдүүд бага жаахан үлдсэн бол эргэн тойрны ахан дүүс хэн ч гэлээ өөрсдийн боломжоор мал зүсэлж өгөх, дээл хувцас оёж өмсгөх, эд хөрөнгө өмчлүүлж өгөх зэрэг ёсон бий. Энэ ёс алдагдчихлаа.
Эх эцгийн нь сүнсийг баярлуулж байж дараа төрөлдөө бушуу төрдөг. Тэгэхгүй бол ардаа сэтгэл зовниж хоргодох, сүнс нь амирлахгүй түдээд хэзээ нэгэн цагт араасаа үрсээ дагуулах гэхчлэн хатуу хөтүү зовлон тасардаггүй. Тэгээд нас барсан хүнийг баярлуулж чадаагүй бол ар гэрт нь бүр заавал өглөг буян үйлдэх ёстой. Тэгэхгүй бол нэхэл хатуу гэдэг юм шүү! Үргэлжлэлийг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Эх сурвалж: Хумбагарын Батмэнд
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!