Friday, February 23, 2024
Home » Аливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унахийн өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжлээд Ая зохистойгоор үйлдэж сураа.

Аливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унахийн өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжлээд Ая зохистойгоор үйлдэж сураа.

by admin
0 comment

Алхахдаа газрыг хөлийнхөө улаар үнсэн бүж. Харахдаа бүхнийг нүдээрээ тэврэн халь. Амьсгалахдаа салхийг таалан хүрт. Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул. Хайранд өөрийгөө эзэгнүүлбэл зовлон дайжих нь гарцаагүй.

Хурмастын энтэй баялаг байвч хумсын чинээг ч аваад явахгүй, үлгэрийн дайтай алдар байвч үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй. Зовлон биднийг ухааруулдаг. Аз жаргалыг хоолтой зүйрлэвэл зовлон давс нь. Маш олон гэгээрэл зовлонгийн дараа үүссэн байдаг. Тийм учраас зовлонгоо жаргал, ухаарал гэгээрэл болгож хувирга.

Аливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унахийн өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжлээд Ая зохистойгоор үйлдэж сураа.  Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдраарай. Хариу нэхэхгүйгээр, хардаж сэрдэхгүйгээр, ашиг харахгүйгаар зүгээр л хайрлаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье