Saturday, February 24, 2024
Home » Бодлоо яаж өөрчлөх вэ?

Бодлоо яаж өөрчлөх вэ?

by admin
0 comment

Давхар дуудлага. Бие тань ажил хийж байхад толгой дотор чинь тэс өөр бодлууд ар араасаа хөвөрч байдаг нь давхар дуудлага юм.

Ам дуу дуулж байхад тархи ямар сонсогдож байгаа бол, хоолой хүрэхгүй нь яана аа, дараачийн үг нь юу билээ, ичмээр юм аа гэх мэтчлэнгийн давхар дуудлага орж ирдэг.

Ийм үед дуугаа дуулсан л болно. Ажлаа хийсэн л болно. Бид тархин дотроо ямар бодлууд яваад өнгөрснийг ч мэддэггүй. Нэг л мэдэхэд санаа зовнилын далайд живчихсэн, нэг л мэдэхэд шуналын балчигт шигдчихсэн байдаг. Давхар дуудлага таныг хувааж хүчгүй болгодог.

Өдөрт дунджаар 30,000 давхар дуудлага таны дотор орж ирж хийж буй ажлын чинь долгионыг тасалдуулж байдаг. Ажил хийвэл ажилдаа л уусаж, дуу дуулбал дуундаа л оршиж байвал танд давхар дуудлага орж ирэх боломжгүй болно. Ийм үед л таны бүх үйл бүрэн гүйцэд болж үр дүн нь ч гайхалтай сайн байх болно шүү.

Яаж өөрийгөө мэдэх вэ? Юу бодож байгаагаа мэдэж өөрийгөө мэднэ. Ихэнх хүмүүс бодол дотроо л амьдарч байдаг. Ийм тохиолдолд юу бодож байгаа чинь л чи байдаг. Тэгээд бодож байгаагаа л та ярьдаг бас хийдэг. Тиймээс бодол чинь юу руу урсаж байгааг мэдэж чадвал өөрийгөө яагаад байгааг мэдэж болно.

Яаж өөрийгөө өөрчлөх вэ? Юу бодож байгаагаа өөрчилж өөрийгөө өөрчилнө. Бодож байгаа зүйл тань өөрчлөгдөхөд л хэлж буй үг, хийж буй үйлдэл чинь бас өөрчлөгддөг. Тиймээс өөрийгөө өөрчилье гэвэл бодлынхоо урсгалыг л өөрчил.

Бодлоо яаж өөрчлөх вэ? Буруу гэсэн бодлоо дэмжихгүй байж өөрчилнө. Буруу бодол орж ирэхэд хурдан танин илрүүлж гэмээ нь дэмжихгүй байж чадна. Зөв гэсэн бодлоо илүүтэй дэмжиж бас өөрчилж болно.

Эх сурвалж: Эрдэнэзуу хийдийн хамба Х. Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье