Monday, February 26, 2024
Home » Бурханы үйл: Аягаа угаахдаа Далай ламын аягыг угааж байна гэж бод. Гэрээ цэвэрлэхдээ Бурханы гэрийг цэвэрлэж өгч байна гэж төсөөл. Ажлаа хийхдээ Майдарт ажил хийж өгч байна гэж ухаар.

Бурханы үйл: Аягаа угаахдаа Далай ламын аягыг угааж байна гэж бод. Гэрээ цэвэрлэхдээ Бурханы гэрийг цэвэрлэж өгч байна гэж төсөөл. Ажлаа хийхдээ Майдарт ажил хийж өгч байна гэж ухаар.

by admin
0 comment

Бурханы үйл: Аягаа угаахдаа Далай ламын аягыг угааж байна гэж бод. Гэрээ цэвэрлэхдээ Бурханы гэрийг цэвэрлэж өгч байна гэж төсөөл. Ажлаа хийхдээ Майдарт ажил хийж өгч байна гэж ухаар. Хийж буй үйл,хэлж буй үг бүхнээ бурхдад эсвэл хамгийн хүндэлж шүтдэг хүндээ, эсвэл зүрхнийхээ хайртдаа хийж өгч байна гэж төсөөлөөд хийгээд нэг үз.

 

Та үнэхээр төсөөлж чадвал яаж хийнэ дээ гэж бодож байсан хандлага тань тэр дороо өөрчлөгдөнө. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хайрлан хийвэл цаана нь угаасаа Бурхан багш баясгаж Майдар инээж байдаг. Дургүй хүндээ юм хийж өгч байгаа юм шиг биш, байдаг л нэг өдрийн уйтгартай ажил биш.

Бусад хүмүүс чамд яаж хандаж байгаад тохируулж биш чи өөрөө л бурханд ажил хийж өгч байгаа мэт үйлдэж, бишэрдэг нэгэнтэйгээ харьцаж байгаа мэт өгүүлж бүх зүйлийг хүндлэн хүндэтгэн хандахыг хичээ. Ингэж чадвал таны үйл тань эгэл жирийн үйл биш эгнэшгүй бурхны үйл болж хувирна.

Эх сурвалж: Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн.

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье