Sunday, April 14, 2024
Home » Бурхан нь бурханаа, тэнэг нь тэнэгээ л хардаг.

Бурхан нь бурханаа, тэнэг нь тэнэгээ л хардаг.

by admin
0 comment

Бурхан нь бурханаа, тэнэг нь тэнэгээ л хардаг.
Нэгэн удаа бурхан багш, шавьтайгаа явж байжээ.
Тэгтэл архичин Буддатай таараад өө муу тэнэгээ гэж хэлж гэнэ.

Будда “Бурхаан” гээд бөхөлзөөд өнгөрчээ.  Дараа нь хулгайч таараад өө муу гуйлгачаан гэхэд Будда бас л “Бурхаан” гэж гэнэ.  Тэгээд цааш явтал луйварчин гарч ирээд өө муу худалчаа гэхэд Будда дахин “Бурхаан” гээд өнгөрөв.

Энэ бүхнийг харсан шавь нь багш таныг элдвээр хэлээд байхад та яагаад “Бурхаан” гээд байгаа юм бэ? гэтэл Будда “Бурхан нь бурханаа, тэнэг нь тэнэгээ л хардаг юм” гэжээ.

Бид бусдын ур чадвар хийгээд асуудлыг дүгнэхдээ өөрийн өнцгөөр дүгнэдэг бөгөөд тэрхүү дүгнэлт таны логик оюунаас гарч буй тул та ч гэсэн мөн адил гэдгийг сайн харах хэрэгтэй . Муу санаатай хүн бусдыг ч муу санаатай л гэж хардаг. Сайхан сэтгэлтэй хүн бусдыг ч сэтгэл сайтай л гэж хардаг.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаалт үлгэр

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье