Sunday, April 14, 2024
Home » Бусдын нэр төрийг хүндэтгэх нь өөрийн зөвөөс дээгүүр

Бусдын нэр төрийг хүндэтгэх нь өөрийн зөвөөс дээгүүр

by admin
0 comment

Эрт цагт нэгэн их буянлаг хаан амьдардаг байжээ. Тэрээр хааны сангаас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулахыг огт хүсдэггүй байж. Мөнгө олохын тулд тэр буянт хаан өөрийн гараараа ариун ном судруудыг хуулан бичиж, түүнийгээ зарж борлуулан өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан аж.

Нэг удаа ордонд нь агуу мэргэн пандит зочлон саатаж гэнэ. Тэр мэргэн, хааны судар бичээсүүдийг хуулж буйтай таарч, түүнийг хэсэг хугацаанд ажиглан харж зогсчээ. Хаан хуулж бичих ажлаа түр зогсоогоод, зочинтойгоо ярилцаж эхлэв.

-Эрхэм дээдсээ, харамсалтай нь хуулж бичиж байхдаа та нэг алдаа гаргачихлаа, – гэж нөгөө пандит хэлж гэнэ.
Хаан ч пандитын засахыг хүссэн үгийг хайж олоод дараа нь тэр үгийг хусч арилган, пандитын санал болгосноор бичив.

Хаан тийнхүү түүний санаа бодлыг дуулгавартайяа дагасанд пандит ихэд сэтгэл ханамжтай үлдэв. Пандитыг явсны дараа хаан мөнөөхь үгийг арилгаад дахин өмнө байснаар нь бичив гэнэ.

-Та юунд ингэнэ вэ? Хэрвээ анхных тань зөв байсан юм бол юуны тулд та түүнийг засаа вэ? – гэж харуулууд нь хаанаасаа асуув гэнэ.

-Би хэдий хаан хүн ч гэлээ, пандит хүн надаас их зүйлийг мэдэж байдаг нь зүйн хэрэг. Харамсалтай нь, энэ тохиолдолд тэр алдсан юм. Гэсэн ч хэрэв би түүнд, түүний буруу гэж хэлсэн бол түүний нэр төр, бардам занг хөндөх байсан.

Түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд би тэрхүү үгийг дахин бичсэн билээ. Гэвч би энэхүү буруу хувилбарыг энд эгнэгт үлдээхийг хүсэхгүй байна. Эс тэгвэл хүмүүс алдаатай ном судрыг худалдан авах болно шүү дээ. Тэр ч байтугай таны зөв байлаа ч бусдыг гомдоож нэр төр олох хэрэгггүй. – гэж хаан хариулжээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Павана дасын (Рузов В.О) лекцээс
(сургамжит түүх)

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье