Нэгэн хүн үхээд диваажин руу явж байхад замд нь там байхаар нь ороод харж гэнэ. Гэтэл тансаг зассан ширээнд турж эцэж өлсөж цангасан хүмүүс уртаа гэгчийн халбага бариад хоолоо идэж чадахгүй сууж байв.
-Сурталчилгаа-
Хоолыг зөвхөн халбагаар идэх ёстой тул хүмүүс урт халбагаар идэж чадахгүй тансаг ширээний ард тамлагдаж байх юм гэнэ. Бүх зүйл байвч хэрэглэж чадахгүй байх нь бусдын хувьд там ажээ. Тэгээд нөгөө хүн диваажинд ирж гэнэ.
Яг л тамтай адилхан байж гэнэ.
-Сурталчилгаа-
Тансаг ширээ тойроод урт халбага барьсан хэдэн хүмүүс сууж байх юм гэнэ. Гэхдээ тэд тарган цатгалан аз жаргалтай инээмсэглэн суух аж. Учир нь тэр хүмүүс бие биенийхээ аманд хоол халбагдаж өгч байв.
Бие биендээ туслах нь хүний сэтгэлд диваажин адил сайхан ажээ. Өөрт буй зүйлээсээ жоохныг нь бусадтай хуваалаа гээд буян болдоггүй юмаа гэхэд буруудахгүй л байх. Буян буцаж ирэхдээ асгардаг шүү. Эерэг байж хайр түгээцгээе.
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.