Home » Гурван ямхын эрдэмтэн олширвол муу

Гурван ямхын эрдэмтэн олширвол муу

by admin
0 comments

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор МУАБ, академч С.Галсан гуайн ярьж байгаа “Гурван ямхын эрдэмтэн олширвол муу” “Мэдэхгүй бол мэдэхгүй бай” гэдэг нь агуулгын хувьд их чухал.

Ер нь 2 төрлийн л эрдэм байдаг гэдэг.

Нэг нь тархины нөгөө нь Зүрхний. Тархины эрдэм бол сурсан эрдмээ мэдлэг болгон ашиглах. Эрдмийн өндөр зэрэг хамгаалж олон хэлээр ярьдаг байсан ч хүн муутай хүн олон. Энэ бол зөвхөн тархины эрдэмтэй л хүн.

Зүрхны эрдэм бол сурсан эрдмээ өөртөө шинээж, хэрэгжүүлж өөрийгөө сайн сайхнаар өөрчилж байгааг хэлнэ.
Эрдэм номын мөр хөөгөөгүй ч зөв сайхан сэтгэлтэй хүн байдаг.
Тэднийг зүрхий эрдэмтэй хүн гэдэг.

Тархины эрдмийг шашин үнэлдэггүй шинжлэх ухаан  л үнэлдэг. Өөрөө хөгжиж өөрчлөгдөхгүй хэт их мэдлэг хөөцөлдөн бусдад гайхуулан би л чаддаг би л мэддэг гэж онгирогч хоосон зүрхнүүд зөндөө л байдаг.

Ийм эрдэмтэн хүнийг 3 ямхын эрдэмтэн гэдэг. Чихнээс ам хүртэлх хэмжээс 3 ямх байдаг бөгөөд утга нь сонссон мэдсэнээ зүрхэндээ шингээлгүй бусдад гайхуулахын тулд буцаагаад амаараа гаргадаг гэсэн үг.
Эрдмээ зүрхэндээ шингээсэн хүн улам төлөв даруу, уужим тэнэгэр болдог гэлцдэг. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ж. Ариунболд

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая