Wednesday, April 17, 2024
Home » Их Багш Хутагт Нагаржуна: Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино Зарим хэрэгт уул мэт батад суувал зохино

Их Багш Хутагт Нагаржуна: Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино Зарим хэрэгт уул мэт батад суувал зохино

by admin
0 comment

“Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх ёсны шастир”-аас Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ хүргэж байна.

Эрдэм билигт,өчүүхэн биет хүмүүнийг
Элдэвлэж хүчирхэн бүү бас
Эрт цагт хурц ухаант нэгэн туулай
Эрэмгий арсланг хуурч бүрэлгэсэн мэт

Үлэмж гэрэлт наран бээр хотлыг гийгүүлэх мэт
Өнгөлж ялгалгүй бүгдэд тусалбал
Үнэхээр тэр бүгд ачийг санаж тусладаг нь
Өчүүхэн хулгана,гууд унасан зааныг босгосон мэт тул
Өнөд амьтан бүгдэд туслахыг хичээ

Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино
Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино
Зарим хэрэгт уул мэт батад суувал зохино

Бусдын орон гэрийг түшэн суух ба
Бусдын эд идээгээр амьдрах цагт
Бусдын бээр хэдий чинээ басаж доромжловч
Буцааж хорлолгүй хүлцвээс амгалан буй

Асар муу хүнтэй өнөд ханилаад
Амтат идээ ундаагаар туслан тэтгэвч
Ачийг мартаад эргэж харин хорлох нь ч бий
Адилтгавал худагт унасан хүмүүн мэт

Муудаж сайдах нь хурдан,олон урваат хүнтэй
Магад нэг зангаар удаан ханилж үл болох
Мугуйд тавтиргүй тэр юу адил хэмээвээс
Муу бөсийг модны өнгөөр будаж гоёсон мэт

Хэрэв ухаант мэргэд нугуут өшөөт хүнээ
Хэтдээ ялж үйлдэхийг хүсэх болвоос
Хэдэр ширүүн өгүүлэлгүй аядуу зөөлөн аашилбал
Хэтэрхий хүчит дайсан ч машид дарагдах болмуй.

Агуу их далай хийгээд Сүмбэр уул,дөрвөн тив тэргүүтэн
Аливаа ертөнцийн ордыг үүрэх нь их үүрэг бус
Ачилж тусалныг умартан,ачийг хариулаагүй нэгэнд
Асар даашгүй өр төлөөсний их үүрэг ногдох буй

Аливаа хүний сэтгэл зөөлөн,санаа шудрага
Ачилсаныг санаж,чийг хариулж чаддаг ба
Ашид бусдын сайн үйлийг үл мартагч түүнийг
Агуу ихэс дээдсүүд тэтгэн сайшаах буй

Асрахуйгаар номыг үйлдвээс амгалант бөгөөд
Аймшигт мрөнг амар гатлах олом мэт
Амраг нөхөртөө бардах сэтгэлгүй
Ашид омоггүй явбаас амгалан буй

Хэт ихэрхэж,бардам дээгүүр явагч
Хилэнц муу хүнтэй ханилан нийлэгч,
Хэцүү их хүчтэнтэй мөчөөрхөн тэмцэгчид
Хэзээ ч санаа амар үл явмуй

Ахуй учир иймийн тул омог дээрэнгүй хийгээд
Агсран хэрэлдэх,хэдэр ярдгийг тэвчиж үйлд
Алдаршиж өргөгдсөн хэдий ч омог,уур ихэдвэл
Аргагүй түүний сайн нэр буурч одмуй

Өтөлсөн хөгшид,өсвөр нялхас ба өвчтөн
Үнэнхүү арга ядсан амьтан ба үгээгүй ядуу
Үлэмж хүчтэнд шахагдсан ба дорой нэгнийг
Өчүүхэн ч үл энэрэх тэр нь маш муу хүн буй

Өмөгт нутаг орноосоо салж холдоод
Өөр бусдын оронд явахуй цагт
Өтөл бусад муу үгээр харшилж доромжловч
Өшөөрхөж эсэргүүцэлгүй хүлцвэл зохимой

Бэрх зовлонг тэсэж чадвал хатуужил мөн
Бэрх үйлийг бүтээж чадвал эрхэм мөн
Бэрх утгыг мэдэж чадвал хурц мөн
Бэрх хорлолыг хариулж чадвал хүчит мөн

Хэрцгий муу,буруу араншинт хүмүүн нь
Хэдий чинээ тэтгэж тусалсныг ор тас мартаад
Хэдэрлэн уурлаж элдвээр хорлон бассан ч
Хэзээ ч хямралгүй,ус мэт ууж үгүй хий

Хишиг буян,амь нас,янаг садан дэлгэрэх нь чухаг
Хэсэг зуур бүрдэвч бас буурах нь машид хялбар
Хэрэв аливаа юмс хорогдсоор барагдахад хүрвэл
Хэрээ мэт шуугилгүй нам тайван сууваас зохимой

Хэрэв эд эрдэнэ барагдаж,садан бүл цөөрөх ба
Хэзээ нэг амраг садангийн хүчин мөхөсдөх
Хэрцгий дайсан хүчин үлэмж болохуй цагт
Хэдэр үгийг тэвчиж дуугүй оршвоос зохимой

Ер ихэс дээдэсийг дуурайж ядан дэмий их оморхох
Ер үнэнгүй арга залиар хэрээ мэт дэмий шуугих
Ер ичгүүр сонжуургүй,бусдад дэмий атаархах
Ер тийм хүн өөрийн хөвүүн боловч бусад мэт холдуул

Үнэхээр тийм буруу бодолт муу хүнд
Өндөр их нэр зэргийг өгч дээр бүү гарга
Өндөр суудалд гарснаар ноёрхож олныг хорлодог нь
Үлгэрлэвэл арьсаа хөхрүүлсэн үнэг мэт

Шившигт нүгэлд дуртай зарим мунхагууд
Ширүүн буруу явдалаа зөв болгож машид шунаглана
Шуналын эрхээр бусдыг хуурагч тэдгээр нь
Шувуудын олныг шүдээрээ хуурсан яст мэлхий мэт

Алс хойтоо үл санагч ухаан муут ардууд
Ашид өөрийн бие дээ зовлон болох зүйлийг
Асар завшаан болгож чухалчлан зүтгэдэг нь
Араатан бээр хавх,урхинд гүйн орох мэт

Өөдгүй омогтоо согтож сохорсон заримууд
Өөрийн муу гэмээ бодож,харалгүй
Өчүүхэн ялихгүй эрдмээрээ дэмий хөөрцөглөх нь
Үлгэрлэвэл худгын сохор мэлхий мэт

Уйгүй мунхарсан зарим балай ардууд
Үнэхээр номын утгыг онож мэдэлгүй
Үргэлж буруу явдалаа зөв болгож баясах нь
Өтөл тэнэгүүд чулууг эрдэнэ болгож эндүүрсэн мэт

Хэтэрхий тэнэг,машид мунхаг зарим нь
Хэзээ үхэх ба хожим юу болохыг бүр мартаад
Хэрэггүй олон үйлд шамдан уралдахыг
Хэрцгий шуламд хууртсан гэж мэдэгтүн

Эр эм тэргүүтэний гоо үзэсгэлэнд
Энэлж хүслээр ихэд тачааваас
Эцэстээ магад доройтож бүрэлдэг нь
Эрвээхэй тэргүүтэн зуланд унаж үхэх мэт

Адуу мал,идээ ундаа тэргүүтэй
Аливаа эд хөрөнгө хэдий чинээ хураав ч
Ашид эзэрхэлгүй орхиод үхэж оддог нь
Адилтгавал зүүдэнд эрдэнэ олоод сэрсэн мэт

Их Багш Хутагт Нагаржуна – АРДЫГ ТЭЖЭЭХҮЙ РАШААНЫ ДУСАЛ ХЭМЭЭХ ШАСТИР ОРШВОЙ

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье