Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ лаврын навч уух зааварыг хүргэж байна.
Би бол 1 бүтэн уут лаврын навчийг 3 аяга усанд буцалгах явцад 1 аяга нь ширгэнэ. Ингээд сайн хөргөөд хүйтэн 2 аяга шүүсийг нь нөхөртэйгөө хувааж уусан.
Буцалгасан лаврын навчаа хатаагаад дахин 2 удаа буцалгасан. Тухайн навчаа нийт 3 удаа хэрэглэж болно гэсэн үг. Гайхалтай нь нөхрийн хоолой загатнаж ханиаж байгаад том чулуужсан цэр хоолойноос нь юм уу хаанаас нь ч юм гарсан. Тэгээд амнаас эвгүй үнэр үнэртэх нь алга болж гаа үнэртэх болсон.
Лаврын навч уух заавар: 15-20ш лаврын навчийг 1 литр усанд буцалгаад өдөрт 1-3 аяга ууна. Лаврын навч болон бусад бүх ургамлуудын хандыг хүйтэн бүлээн (дөнгөж жавар нь гарсан гэдэг дээ) уудаг. Лаврын навчаа хатаагаад дахиад 2-3 удаа хэрэглэхэд чанар нь улам сайжирдаг гэсэн.
Урьд оруулж байсан бичвэр гэсэн ч үзээгүй нэг нь мэдээд аваг гээд дахин оруулж байна аа. Элдэв үр дүнгүй эм тариа хийлгэж байснаас л дээр гэж бодлоо.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Монгол ардын уламжлалт эмчилгээ