Үрээ 7 нас хүртэл үргэлж тэвэрч бай.
Тэвэрч эрхлүүлж , тэвэрч хайрлаж, тэвэрч энэрэх, тэвэрч тоглох, тэвэрч учирлах, тэвэрч зэмлэх хэрэгтэй. 7 наснаас аажим аажим тэврэлтийн зайг холдуулж том болох , бие даах гэдгийг мэдрүүлж эхлэх нь зөв.
-Сурталчилгаа-
7 наснаас хойш зэмлэхдээ өвдөг дээр сууж үрийнхээ нүдрүү харж нэг хэмд очиж байж учирлан зэмлэх. 7 хүртэл насны хүүхдийг хэзээ ч дээд харцнаас доош зэм өгдөггүй. Доороос дээш зэм өгч учирладаг гэнэ.
Энэ нь тухайн хүүхдийг удирдагч болгоход бэлдэж байгаа арга.Ялангуяа хөвүүн үрс том болоод өрхийг цаашлаад нутаг хошуугаа цаашлаад улсаа удирдана гэж эртнээс амьдралд бэлддэг өвгөдийн минь гүн ухаан байжээ.
-Сурталчилгаа-
Зулайнаас үнэрлэнэ. Ингэхдээ зулайг хэвийн байгаа эсэхийг шалгаж байх. Халуун бамбалзсан эсэх. Гар буюу алгыг үнэрлэнэ. Хэрэв үнэр нь иссэн эхүүн маягтай байвал гэдэс ходоод эвгүйрхсэн гэнэ.
-Сурталчилгаа-
Хөлийн ул үнэрлэнэ. Мөн л үнэр эхүүн хөлс чийг ихтэй байвал үе мөч бөөр өвдсөн байх магадлалтай.
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Эх сурвалж: Үрийг хүмүүнжүүлэх судар