Monday, February 26, 2024
Home » Олохуйяа бэрх хүний биеийг олоод Олдсон хувь ерөөлт завшаанаа бүү гээгтүн

Олохуйяа бэрх хүний биеийг олоод Олдсон хувь ерөөлт завшаанаа бүү гээгтүн

by admin
0 comment

Хоромхон зуурын уур, мунхаг байдлаас болж өөрийн хураасан буянаа бүү гээгтүн Хойд, урьд насны ерөөлөөр учирсан амьтан бүгд үнэндээ хөөрхий Уурын утаа манан татах агшинд бие хэл сэтгэлийг анзаарахтун Ухаарал нэмэх тусам ухаарахуй ирдэг хорвоо буй заа

Бие хэл, сэтгэлийг үргэлж хатамжилж Билэг оюунаа  ухаарахуйд чиглүүлэгтүн Номын ач буянаар гэгээн байхтун Нойрноос сэрж, сэхээлэг байхтун

Аливаа зүйлийн учир шалтгаан үргэлж өөрийн дотор буй заа Алдсан бүхэнээ боломж завшаан болгон хувиргаж буй заа Энэ агшнаас илүү ухаарал гэж үгүй буй заа Энэ ертөнцөөс илүү хувь ерөөл завшаан гэж үгүй буй заа

Олохуйяа бэрх хүний биеийг олоод Олдсон хувь ерөөлт завшаанаа бүү гээгтүн. Онч мэргэн сургаалаар Оюун санааны ертөнцийг гэтлээрэй

Хэмжээ хязгааргүй ертөнцөд Хэсэгхэн ч болов саатахдаа Хэн нэгэн гэж байхгүй гэдгийг Хэсэгхэн хором ч атугай амтлаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Хүндэтгэсэн: neguusel.com

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье