Monday, February 26, 2024
Home » Орчлонгын сав шимийн дуулал: Үхэвч үл орхих үйлийн үр Үгүйрэвч үл орхих өр төлөөс Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц Өгүүлэвч үл сонсох орчлонгын дүлий амьтан аа

Орчлонгын сав шимийн дуулал: Үхэвч үл орхих үйлийн үр Үгүйрэвч үл орхих өр төлөөс Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц Өгүүлэвч үл сонсох орчлонгын дүлий амьтан аа

by admin
0 comment

Орчлонгын сав шимийн дуулал Багш дор мөргөмүй Гэтэлж үл дуусах орчлонгын дөрвөн далай
Хэсэж үл дуусах зургаан зүйлийн орон Гэнэдэж үл дуусах ертөнцийн гаслан Х*лэгнэж үл дуусах урин сэтгэл Асарж үл дуусах үр садан

*лж үл дуусах стөн дайсан *мраглаж үл дуусах т*чаангүй сэтгэл *лагчилж үл дуусах дайсны сэтгэл Сэлгүүцэж үл дуусах ертөнцийн бие Шаналж үл дуусах ертөнцийн гомдол Шунаж үл дуусах ертөнцийн харам Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ

Хувирч үл дуусах ертөнцийн буурал Ховдоглож үл дуусах орчлонгын уурхай Хонжиж үл дуусах ертөнцийн идэш Хувьсаж үл дуусах атаат сэтгэл ээ Аргалж үл дуусах орчлонгын зальхай Атаархаж үл дуусах ертөнцийн тэмцэл Алгасаж үл дуусах ертөнцийн баримт Арилж үл дуусах сэжигт сэтгэл ээ

Төрж үл дуусах амьтны зэрэг Төөрч үл дуусах хий сүнс Түрдэж үл дуусах амь нас Түгэж үл дуусах хар сэтгэл ээ Гасалж үл дуусах орчлонгын зовлон Ханаж үл дуусах ертөнцийн хүсэл Хаширч үл дуусах орчлонгийн явдал Хамавч үл мохох орчлонгын олз

Үхэвч үл орхих үйлийн үр Үгүйрэвч үл орхих өр төлөөс Өтлөвч үл арилах муу авъяас Өлбөрөвч үл орхих олон санаа Хайрлавч үл мөнхрөх амь бие Ханилавч үл дагах янаг амраг Харамлавч үл эзлэх эд мал Гайхуулавч хамт үл одох нэр цол оо Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц Үзэвч үл ажрах алиа орчлон

Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц Өгүүлэвч үл сонсох орчлонгын дүлий амьтан аа Ширгэж үл дуусах төрөхийн далай Шаналж үл дуусах өвчний далай Шимэгдэж үл дуусах өтлөхийн далай Шингэрч үл дуусах үхэхийн далай

Нүүж үл дуусах огторгуйн үүл Нөгчиж үл дуусах орчлонгын амьтан Олон эд мал эрэхийн зовлон Олсноо харамлан хадгалахын зовлон

Ураг садан,амаргаас хагацхын зовлон Өсөт дайсан лугаа учрахын зовлон Сөгдөвч үл буцах үхлийх эзэн Сөргөж үл болох эрлэгийн засаг Сөнөөж үл болох тамын гал Сүйтгэж үл болох хилэнцийн үндэс ээ

Бэрх үхлийн эзэн ирэх цагт Баялаг, эд малаар сольж үл болох Баатар омгоор алалдаж үл болох Билигт үгээр цэцэрхэж үл болох Гэнэт хэзээ юугүй маргааш үхвээс Гэнэлт муу заяаны салхинд Хийсэн одож унахын урьд Гэнэдэл үгүй ном буяныг үйлдээ

Орилон дуулсан үгийг минь Орхил үгүй сайтар сонсогтун, та нар Уушиг зүрх ээ хөдөлгөн айна уу , та Олон бүгд үл мөнхрөхийг мэдэв үү , та Энэ мэт зүрхэн үгүй ёсыг мэдэв үү , та Элмэрсэн номгүй мунхагууд сонсвоос Эгэл сүжиггүй сэтгэлтэн ухваас Эрэмшин ташууралгүй ном буяныг үйлдээ

Сургах буянт үйлийг мэдэв үү Солиорч суугч мунхагууд сонсвоос Согтуу мэт сэтгэлтэн ухваас Сүсэглэн аль чадхаар ном буяныг үйлдээ

Үүнээс хойш эрдэнэт хүний биеийг олвоос Эрэвч олох бэрх , хэрэв оловч Ийм сайн номын шажин лугаа Ийн бас дахин учрах бэрх ээ Эргэцүүлж санаад буян номыг үйлдвээс Энэ ертөнцөд алдар нэр дуурсаж Эцэс хойд ертөнцөд ашид дуурсаж Эрдэмтэн мэргэдэд шүтэж ном буян үйлд

Ном буян мэдэгчдэд дурьтадгал Буруу зөвийг ялагчдад сануулга Бусад нүглийг үйлдэгчдэд сургаал Бурханы зарлигийг сонсогчдод чихний чимэг ээ  Бас бас төрөн үхэн эвдрэгч Барагдашгүй зовлонт орчлонгийн Байх ахуй ёсыг  энэ төдийхөн Бадаг шүлгүүдийг Жавзандамба Хутагт холбон дуулвай.

Эх сурвалж: Орчлонгын сав шимийн дуулал

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье