Охин минь, сонс Аяа, эртний ерөөлөөр үр болсон охин минь, эцгийн хэлэхийг сонс. Хуран үүдсэн бүхэн мөнх бус гэдгийг Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ.
-Сурталчилгаа-
-Сурталчилгаа-
Энэ үхэл гэдэг чинь: Далавчтай шувуу мэт дутааж болдоггүй Далд газар нуугдаж болдоггүй Цэцэн үгээр тэмцэж болдоггүй Цэвэрхэн башраар хуурч болдоггүй Аргын сайнаар цагийг хойшлуулж болдоггүй Амрагийн зэргээр нөхрөө дагуулж болдоггүй
-Сурталчилгаа-
Олз эдийн ихээр зольж болдоггүй Омог хүчний ихээр эсэргэлж болдоггүй Үймэх салхинд зүг чиг бий юу?
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу? Энэ мэт үхэл ирэхийн цагт НОМ БУЯНаас өөр тустай юм огт үгүй
Чин зүрхний амрагтаа боол эм мэт биширч яв
-Сурталчилгаа-
Зэргийн олон хатадтай шувууны далавч мэт атаагүй яв Хичээлийг цангасан заан усанд орох мэт буцалтгүй бай
Хянал сэрэмжийг хаширсан мий /эр муур/ мэт сэргийлж бай Мишээж өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэнт болго
Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго
Тусч сэтгэлийг огторгуй мэт уужим тэл Саруул билгийг далай мэт гүнзгий хөгжүүл Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт бос Галуу зулзагаа усанд дагуулах мэт Үр хүүхдээ буянд сурга Элбэрэлт бодь гөрөөс мэт өнчин хүнд өмөг болж яв
Эвэршээл /зовлон/арилгах эм мэт зовлонт амьтны амьсгаа уужруулж яв
-Сурталчилгаа-
Хэзээ ямагт бодь эрдэнээс бүү сал Хэтийн болон даруй хэргийг нэгэн насанд амжуул Хөгшин эцэг надаас салахдаа санаа бүү зов Хүний газар гэвч буяны орон мундашгүй Охин минь, сонс Охин минь, сонс Охин минь, сонс Охин минь, сонс
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Эх сурвалж: Говийн Догшин Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаа Охин минь, сонс
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!