Та хайртай дотнын хүмүүстээ өдөр бүр халуун, дулаан тэврэлт бэлэглэж байгаарай.
Хүн өдөрт:
- 4 удаа тэврүүлэхэд сэтгэл санаа хэвийн болж
- 8 удаа тэврүүлэхэд сэтгэл гутралаас ангижирна
- 12 удаа тэврүүлэхэд сэтгэл, оюуны хөгжилд сайнаар нөлөөлнө.
Тэврэлтийн нейро физиологи, мэдрэл шингэний зохицуулгын үндэс:
- Тэврэлдэх үед арьсны мэдрэгчүүд дохио хүлээн авч тархинд дамжуулснаар өнчин тархины арын хэсгээс ялгарах окситоцин даавар болон серотонин гэх нейромедиаторын ялгаралт ихэссэнээр аз жаргал, сэтгэл ханамж, аюулгүй тайван байдлыг мэдрэх, стресс тайлах, өвдөлт намдаах … зэрэг эерэг нөлөөлөл үзүүлдэг.
- 3 секунд болсон хөнгөн тэврэлт нь хүнд фантастик хөнгөн баясгалан өгдөг бол
- 20 секундийн тэврэлт өвчин хүртэл эмчилхүйц гүн сэтгэгдэл төрүүлдэг байна.
Тэврэлтийг зарим сэтгэл зүйч нар сэтгэл заслын нэг арга болгож хэрэглэдэг . Сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд, засал, эмчилгээ хийгээд баяртай дараа уулзая, нээлттэй ярилцсан, миний өгсөн зөвлөгөөг хүлээж авсанд, намайг сонгон үйлчлүүлсэнд … баярлалаа гээд тэврэхэд, тэр хүн бид хоёр үгээрээ, харцаараа, хандлага, үйлдлээрээ… бие биедээ хэлж, биесээ мэдэрч, ойлголцож чадаагүй олон зүйлийг хэлж, мэдэрч, ойлголцож чаддаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “ТЭВРЭЛТ”