Home » Та өөрийгөө түр зочилж буй зочин гэдгээ ойлгосны үрээрэ бүх зүйлд сайн сайхнаар ханддаг болно. Учир нь…

Та өөрийгөө түр зочилж буй зочин гэдгээ ойлгосны үрээрэ бүх зүйлд сайн сайхнаар ханддаг болно. Учир нь…

by admin
0 comments

Нэг шавь нь багшаасаа “Багшаа та яагаад үргэлж тайван, амгалан инээмсэглэж байдаг юм бэ?
Яагаад уурламаар зүйл болсон ч уурлахгүй тайван амгалан, эерэгээр хандаж чаддаг юм бэ?

Таны нууц юунд байна вэ? Та хэлж өгөөч” гэжээ.

 

Багш нь: “Чи яагаад миний нууцыг мэдэхийг хүсч байна? Харин би чиний нууцуудаас нэгийг хэлж өгье” гэж. Шавь нь: Миний нууц юу вэ? хэлж өгөөч гэхэд “Чи долоо хоногийн дараа нас эцэслэнэ” гэж багш нь хэлжээ.

Үүнийг сонсоод шавь нь маш ихээр балмагдан цочирдсоор буцжээ.

Энэ долоо хоногт тэр маш тайван, их өөр хүн болон хувирсан байна. Би энэ долоо хоногийн сүүлчээр нас эцэслэх учир яах гэж муу юм хийх вэ гэж тэрээр боджээ.

Тэр байнга сайн сайхны тухай ярьж, таагүй хариулт сонссон ч инээж байлаа.

Долоо хоногийн дараа тэрээр багш дээрээ ирж “Багшаа, миний амьд байх сүүлчийн өдөр. Та намайг адислаж өгнө үү?” гэхэд багш нь “Би чамайг аль хэдийнэ адисласан” гэжээ.

“Та намайг хэзээ, яаж адисласан вэ?” гэхэд “Долоо хоногийн өмнө чамд долоо хоногийн дараа чи нас эцэслэнэ гэдэг нь миний адислал байсан юм.

Ингэсний үрээр энэ долоо хоногт чи ямар хүн болсон вэ?” гэжээ. Шавь нь “Тиймээ энэ долоо хоногт би маш тайван, сэтгэл хангалуун, хэнд ч уурлахгүй, бүх зүйлд эерэг сайхнаар хандсан”.

Багш нь “Энэ миний адислал байлаа. Яагаад чи өөрийгөө тэгж авч явснаа ойлгож байна уу?

Яагаад гэвэл чи өөрийгөө түр зочилж буй зочин гэдгээ ойлгосны үрээр бүх зүйлд сайн сайхнаар ханддаг болсон. Үүнд л миний нууц оршиж байна. Би үргэлж эдгээр хүмүүстэй би хэсэгхэн хугацаанд л хамт байгаа шүү дээ гэж боддог.

Надад ямар ч асуудлууд тулгарсан ч энэ асуудлууд түр зуурын шинжтэй гэдгийг би мэднэ.

Юу ч тохиолдож байсан тэр зүйл нь түр зуурын шинжтэй гэдгийг мэддэг учраас надад ямар ч бардамнах, онгирох зан байхгүй. Үүнийг л билиг ухаан гэж хэлж байгаа юм.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: budda.mn

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье