Wednesday, April 17, 2024
Home » Шантидэва: Уурласан үедээ биеэрээ ч, хэлээрээ ч, сэтгэлээрээ ч юу ч битгий хий. Уул адил хөдөлгөөнгүй бай.

Шантидэва: Уурласан үедээ биеэрээ ч, хэлээрээ ч, сэтгэлээрээ ч юу ч битгий хий. Уул адил хөдөлгөөнгүй бай.

by admin
0 comment

Шантидэва гэгээн хаан эцгээ өөд болсны дараа эзэн хааны суудалд залагдахын урьд шөнө ордноосоо сэм оргож их хөлгөний төв болсон алдарт Наландра хийдэд сахил хүртэн, шавилан суужээ.
Бусад хуврагууд өдөр шөнөгүй уншиж, судалж, мэтгэлцэж, залбирч байхад Шантидэва унтах, идэх, бие засахаас өөр зүйл хийдэггүй байлаа. Хийдэг 3 үйлээр нь холбож бү-сү-гү хэмээн түүнийг хочлох болсон гэдэг.

Зарим ягшимал үзэлтэй лам нар түүнийг ад үзэн хийдээс хөөхийг хүсжээ. Наландрагийн хийдэд номч лам нар ээлж ээлжээр буддын судрыг олон нийтийн өмнө уншиж тайлбарладаг уламжлалтай байжээ. Хааны агийг зүгээр нэг хөөж болохгүй болохоор шалтаг гаргах гэж нэг ээлжид нь Шантидэваг гаргахаар болж гэнэ. Харанхуй мунхгийг нь олон хүнээр гэрчлүүлэхээр тооцоолсон юмсанж.

Өөрөө дурамжхан байсан ч булзах аргагүй шаардлагад автсан Шантидэва номчийн суудалд суугаад…
Бусдын бүтээлийг ярих уу?
Өөрийнхийг ярих уу? гэж асуухад нь бусад нь тохуурхах аясаар өөрийнх нь бүтээлийг сонсъё гэлээ.

Тэр үед Шантидэва:
Үнэмлэхүй чанарыг эзэгнэн оршсон Бурхад, Бодисадын өлмийнд мөргөе
Үнэний замд түшээ болсон хэн бүхнийг дээдлэн биширье хэмээн эхэлж, их хөлгөний гэгээрлийн замыг ой тойнд буутал энгүүн айлджээ.

Улмаар хоосон чанарыг тайлбарлахдаа:
Зууран барих юу ч үгүйг, зүслэн таньсан билгийн буянаар, Зуурдын хучаас энэлсэн бүгдэд,
Хоосон чанарыг үзүүлсүү би” хэмээн суудлаасаа агаарт хөөрсөн хэмээн домог түүхэнд өгүүлдэг.

Үүнээс сэдэвлэн Шантидэва гэгээний хөргийг агаарт завилсан байдлаар бүтээж иржээ. Энэ номыг сонсоод Наландра хийдийн хуврагууд түүнийг зайлшгүй 3 үйлээс бусад бүхий л цаг мөчөө дотоод самади бясалгалд зориулж байсныг сая ойлгожээ.

Шантидэва гэгээн сургаал

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье