Уухайлахаас ичдэг хүний
Урам зориг бадардаггүй юм
Уйлахаас зовдог хүний
Уйтгар гуниг тайлагддаггүй юм!
Уучлахаас дөлдөг хүний
Урагшлах зам тэгширдэггүй юм
Уясахаас айдаг хүний
Уушиг зүрх гэрэлтдэггүй юм!
Хурайлахдаа хулгадаг хүний
Хураах буян арвиждаггүй юм
Хуваалцахдаа нарийлдаг хүний
Хувь хишиг дэлгэрдэггүй юм!
Хуурахдаа сийхгүй хүний
Хувьсах ухаан гийдэггүй юм
Хулгайлахдаа ичихгүй хүний
Хуудуутай сэтгэл ханадаггүй юм!
Хайрлахдаа харам хүнийг
Хайрын тэнгэр ивээдэггүй юм
Хатгалдахдаа бэлэн хүнийг
Хан орчлон таалдаггүй юм!
Үнэнтэйгээ тулдаггүй хүний
Үйл мөр тэнийдэггүй юм
Үгэндээ хүрдэггүй хүний
Үнэ цэнэ өсдөггүй юм!
Уур хилэнгээ барьдаггүй хүний
Улаан элэг тэсдэггүй юм
Ууж идэхээ тааруулдаггүй хүний
Ураг бие гавьдаггүй юм!
Уужим дэлхийг хайрладаггүй хүний
Ухаан санаа цэлмэдэггүй юм
Улс түмнээ боддоггүй хүний
Ураг удам цэгцэрдэггүй юм аа!
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Сийлэн Удган