Friday, March 1, 2024
Home » Харагдаж буй бүхэн бодит биш зүүд. Тиймээс ажигла ажигла бас дахин ажигла.

Харагдаж буй бүхэн бодит биш зүүд. Тиймээс ажигла ажигла бас дахин ажигла.

by admin
0 comment

Ажиглаж болж байгаа бүхэн гадна тал. Бясалгал хийж буй хүнд янз бүрийн үзэгдэл үзэгдэнэ.
Бурхан заларна. Сахиус харагдана Буг чөтгөр ч үзэгдэнэ. Хаадын сүнс ч орж ирнэ. Гэрэл ч үзэгдэнэ. Аялгуу ч сонсогдоно. Энэ бүхэнд бүү итгээрэй.

Харагдаж буй бүхэн бодит биш зүүд. Бурхан багш үүнийг ганцхан тарниар хэлжээ. Яв яв, цаашаа яв, бүр цаашаа яв, явагч эзэн байхгүй болтлоо яв тэгээд чи хүрнэ. (Дадъята гади гади бара гади барасам гади бодий суухай ) Хаана ч бүү саатаарай явагч эзэн байгаа цагт чи хүрээгүй байх болно.

Явах газар байсаар байх болно. Харагдаж буй бүхэн зүүд зүгээр л үзэгдэл. Ажиглаж болж л байгаа бол гадна тал. Нүдэнд харагдана уу? Чихэнд сонсогдоно уу? Биед мэдрэгдэнэ үү? Энэ хамаагүй. Явагч эзэн байгаа л бол чи хүрээгүй байна.

Явагч эзэн үгүй болоход л чи бүхэлтэй нэгдэж чиний дотор бүх зүйлс оршиж тусдаа орших эзэн үгүй болж Эго үхэж Будда мэндэлнэ. Объект үгүй болж бүх зүйлс сүбьект болно. Цаг хугацаа орон зайд оршихоо болино. Үүнийг Будда Дармакаяа гэж нэрийджээ. Тиймээс ажигла ажигла бас дахин ажигла. Ажиглагч өөрөө ажиглагдагч болтол нь ажигла.

Эх сурвалж: Эрдэнэ Зуу Хийдийн Хамба лам Х. Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье