Sunday, April 14, 2024
Home » Хор,хар ихт хүний үгэнд бүү ор Хорт хүний үгэнд орох аваас Хожим өөрт хорлол бий болдог

Хор,хар ихт хүний үгэнд бүү ор Хорт хүний үгэнд орох аваас Хожим өөрт хорлол бий болдог

by admin
0 comment

“Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх ёсны шастир”-аас Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ  хүргэж байна.

Саваагүй худал үгс дэмий ярихыг
Санаанаас хичээж сайтар тэвч,
Сайх үг нь өөрт тусгүй ба бусдыг хорлодог нь
Сандарсан тотийн худао хэлсэн мэт болой.

Өөдгүй худал үгсийг хэрхэвч бүү өгүүл,
Өгүүлж хэрэв бусдыг хуурах аваас
Үтэр зуур олонд чанар нь танигдах бөгөөд
Өлсөж ядарсан муурын үлгэр мэт болмуй.

Эгнэгт засдаг бач хуурмагаар бүү яв,
Элдэв засдаг явдлаар хууран явагч бээр
Эцэстээ олонд хүндгүй,итгэмжгүй болдог нь
Энэтхэгийн Ная бярманы гэргийн үлгэр мэт.

Аминч муу амрагийн үгэнд бүү ор,
Аргат муу нөхрийн үгээр явбал
Алсдаа нэгэн хэрэгт эрхгүй хууртана
Адилтгавал яст мэлхий бичийг хуурсан мэт

Арга мэхтийн зөөлөн үгэнд бүү итгэ
Ажиглалгүй итгэвэл магад хууртмуй
Адилтгавал тэнгэрийн хаан Хурмаст бээр
Асурийн аймгийг хуурсан мэт үлгэр мэт

Хор,хар ихт хүний үгэнд бүү ор
Хорт хүний үгэнд орох аваас
Хожим өөрт хорлол бий болдог нь
Хорссон ятуу,үнэгийг хуурч бүрэлгэсэн мэт

Хилэнцийн муу нөхөдтэй санаа нийлээд
Хээнцэр сайхан үгсийг хэлэлцэн ханилавч
Даанчиг янаг тэд шулам ч болдог буй,
Далайн хойгийн эм мангас мэт болой

Олон эдлэл ихт баячууд тэрсүүд дотор олон
Омог ихт баатар адгуус дунд ч элбэг бөгөөтөл
Эндүүрэлгүй утга төгөлдөр өгүүлэгч мэргэдүүд
Энэ ертөнцөд үнэндээ маш ховор

Учир иймийн тулд эрдэм бүхнийг
Уйсалгүй амьтайшаа холбож шамдан суралц
Ухаан эрдэм суралгүй дэмий явагч хүмүүн бээр
Угтаа мал мэт маш тэнэг ажээ

Хэрэглэгдэх эрдэмгүй хүний ам
Хэрэггүй онгойж хэвтэх нүхтэй адил
Хэтэрхий сайн эрдэмт хүний ам нь
Хиргүй бадам лянхуа мэт үзэсгэлэнтэй

Сайжирч дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сур
Сааль сүү эдлэхийг хүсэгчид хавраас үнээгээ тэжээ
Сайн тариа идэхийг хүсэгчид хөрөнгө тарь
Сац энэ гурвуул үрийг амсахын шалтгаан болмуй

Үнэхээр эрдэм нугуудад хичээвээс дээдийг олмуй
Өөдгүй ихэрхэн омогловол хэрхэж ихийг олох буй
Үлгэрлэвэл сүүгүй хөгшин муу үнээнд
Үзэсгэлэнт хонх зүүвч үнэ үл хүрэх мэт

Хэдий өөрт эрдэм буян хотол төгсөвч
Хэтрэн оморхож бусдыг бүү бас
Хайлмал тос мэт сэтгэлийг барьж
Хамаг эрдмээ хөөргөлгүй дар

Их Багш Хутагт Нагаржуна – АРДЫГ ТЭЖЭЭХҮЙ РАШААНЫ ДУСАЛ ХЭМЭЭХ ШАСТИР ОРШВОЙ

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье