Sunday, April 14, 2024
Home » Хэн хүн бүгдтэй ямар үг хэлэлцэвч Хэлэх бүхнээ шинжилж бодолтой өгүүл

Хэн хүн бүгдтэй ямар үг хэлэлцэвч Хэлэх бүхнээ шинжилж бодолтой өгүүл

by admin
0 comment

“Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх ёсны шастир”-аас Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ  хүргэж байна.

Орь залуу, хутагт Манзушри дор мөргөмүй.

Алимад сайн гарахуйн орон бүхний цог Манзушри
Асрахуйгаар хотол бүхэнд түгээмэл зөөлөн аальт
Асар Зөөлөн Цогт гэж алдаршсан нигүүлсэгч итгэл
Амьтан бүхний дээд аврал Манзушри дор мөргөмүй.

Өтөл надад яруу шүлэглэх эрдэм үгүй боловч
Үлэмж харанхуйг зулаар гийгүүлэх мэт
Өөдгүй доод мунхагуудыг тэтгэхийн тулд
Өчүүхэн усны дуслын төдий яруу аялгууг өгүүлсүгэй.

Учиргүй бусдын гэмийг өгүүлж бүү үйлд,
Урьдчилж бусдын гэмийг өгүүлж хэрэв үйлдвээс
Удалгүй гэдрэг өөрөө хэлэгдэх бөгөөд
Ухамсаргүй эхнэр үнэгэнд хэлэгдсэн мэт.

Ер өөрийн биеэ магтаж бүү үйлд
Ер ганц өөрийг дэмий магтагч тэр хүн
Ердөө оюун билэггүй мууд бодогдох бөгөөд
Ихэрхэн бардамнасан Галандага мэт болмуй.

Хазгай явдалт муу нөхрийг бүү шүт,
Ханилбал түүний гэмд дайрагдах болмуй
Хатуужил хйисэн бясалгагчийн дээлэн дэх бөөсүүд
Хар мөрт нохой бөөсний уршигт дайрагдсан мэт

Үнэнхүү муу чанарт хүнийг дэмий бүү сурга
Үнэхээр сайн санаагаар хэлэвч харин гэм болюу
Үлгэрлэвэл эрт цагт нэгэн хэдэр сармагчин
Өчүүхэн Галандагын үүрийг эвдсэн мэт.

Аливаа үйл,явдал бүхнээ болгоомжтой үйлд,
Анхаарч сэрэмжгүй аашлахыг тэвч
Аймшигт галзуу заан мэт явлыг
Ашид хэзээ ч болов огт бүү үйлд

Хэн хүн бүгдтэй ямар үг хэлэлцэвч
Хэлэх бүхнээ шинжилж бодолтой өгүүл,
Хэрэв ажиглалгүй дэмий элдвийг чалчваас
Хийт галзуугийн донгодсон мэт болмуй

Их Багш Хутагт Нагаржуна – АРДЫГ ТЭЖЭЭХҮЙ РАШААНЫ ДУСАЛ ХЭМЭЭХ ШАСТИР ОРШВОЙ

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье