Saturday, February 24, 2024
Home » Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.

Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.

by admin
0 comment

Бурхан багшийн сургаал зарлиг. Гэгээрэхэд тэмүүлсэн хүн бие, хэл, сэтгэлээр үйлдэж буй үйлээ ариун байлгахыг ямагт бодох хэрэгтэй.

Хүний сэтгэлийн таван хор.

Хүний мөн чанар бол БИЕ, СЭТГЭЛ хоёрын нийлбэр юм. Хүний сэтгэлийн таван хорын талаар хэдэн зүйлийг сануулъя. Бурхан багш сэтгэлийн таван хорыг тэвчиж чадвал бүгд бурхан гэж айлдсан байдаг.

Сэтгэлийн таван хор:

  • Уур
  • Шунал
  • Мунхаг
  • Омог
  • Атаархал

Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлахаар нүүр улайж, цөс бадрана.
Шунал бол зүрхэн талд байх усан мөн чанартай, байнга бодогдож, хүсүүлж, мөрөөдүүлж байдаг.

Мунхаг бол ус, гал хоёр холилдсон мэт чанартай, аливааг байнга муу талаас нь хардаг, боддог. Зөвийг буруу гэдэг, бурууг зөв гэдэг буруу үзэл юм. Омог бол уурын дүү. Доошоо хүндээ омогдоно, дээшээ хүндээ атаархана.
Атаархал бол шуналаас үүдэлтэй.

Биеэр үйлдэж буй үйлээ ариун байлгах нь

  • Амьтны амь үл т*слах,
  • Хулгай үл хийх,
  • Буруу үл х*рьцах гэсэн ёс юм.

Хэлний үйлийг ариун байлгах нь

  • Худал үл хэлэх,
  • Үл хараах,
  • Хоёр нүүр үл гаргах, үл чалчих хэмээсэн хэрэг.

Сэтгэлийн үйлийг ариун байлгах нь

  • Үл шунах,
  • Үл уурлах,
  • Эд юмсыг буруу үл харах хэрэг билээ.

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье