Friday, March 1, 2024
Home » Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.

Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.

by admin
0 comment

Энэ дэлхийд юм бүхэн хувирч өөрчлөгдөнө. Юунаас ч үл шалтгаалан, үл өөрчлөгдөх зүйл гэж хорвоод үгүй. Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм төрж, цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд унаж хатах нь хөдөлшгүй үнэн юм

Гайхамшигт хэлхээ холбоо. Хүмүүсийн зовлон зүдүүрт өөрийн учир шалтгаан буйн адил, зөв замыг дагаваас гэгээрэх нь лавтайн адил, энэ хорвоогийн юмс нөхцөл байдал бүрэлдэхийн үр дагавар юм.
Нөхцөл бүрэлдэхэд энэ орчлонд бүх юм буй болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм арилна. Бороо орох, салхи үлээх, цэцэг навч дэлгэрэх, навч унах энэ бүхэн нөхцөл бүрэлдэхэд л болж буй.

Хүн эцэг эхийн хоорондын холбооноос мэндэлдэг. Хоол хүнс түүний биеийг тэнхрүүлж, мэдлэг туршлага санаа сэтгэлийг нь хөгжүүлдэг. Тиймээс бие, сэтгэл хоёр нь нөхцөл бүрэлдсэний ачаар оршин тогтнож, нөхцөл бүрэлдэхэд
өөрчлөгдөнө.

Утсыг хооронд нь хэлхэхэд тор буй болохтой адил энэ ертөнцийн бүх юм өвөр зуураа хэлхээ холбоотой. Торны нэг зангилаа дангаараа оршин тогтнож чадна гэж бодсон хүн ихээхэн алдаж буй хэрэг. Торны зангилаа бусадтайгаа холбогдож, сая тор болно. Зангилаа бүхэн бусад зангилааны нэг хэсэг юм.

Нөхцөл бүрэлдэж цаг нь ирэхэд цэцэг цэцэглэдэг, нөхцөл бүрэлдэхэд унаж хатдаг. Өөрсдийн дураар
цэцэглэж, дураараа унаж хатах нь үгүй. Цэцэг навч цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд цэцэглэж, мөн нөхцөл бүрэлдэхэд унаж хатах учир энэ ертөнцөд тогтонги зүйл байхгүй.

Энэ дэлхийд юм бүхэн хувирч өөрчлөгдөнө. Юунаас ч үл шалтгаалан, үл өөрчлөгдөх зүйл гэж хорвоод үгүй. Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм төрж, цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд унаж хатах нь хөдөлшгүй үнэн юм. Бүх юм өөрчлөгдөн хувирч, байснаараа эс байх нь энэ ертөнцийн цорын ганц хувиршгүй үнэн юм. Гагцхүү энэ үнэн хэзээ ч үл өөрчлөгдөнө.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье