Monday, February 26, 2024
Home » Хүний бодит амьдрал: Баян хүмүүс байгаа зүйлийнхээ төлөө санаа зовно. Ядуу хүмүүс байхгүй зүйлийнхээ төлөө санаа зовно

Хүний бодит амьдрал: Баян хүмүүс байгаа зүйлийнхээ төлөө санаа зовно. Ядуу хүмүүс байхгүй зүйлийнхээ төлөө санаа зовно

by admin
0 comment

Хүний бодит амьдрал. Энэ дэлхийд амьдарч буй хүмүүс нэг нэгийгээ хайхардаггүй.
Нэг нэгийгээ хайрладаггүй билээ. Тэд өчүүхэн юмнаас хэрэлдэж, нүгэл хилэнц зовлон зүдүүр дунд амьдарч, амьдрал нь тэр чигээрээ гай гамшиг, зовлон зүдүүрийн битүү тойрог болном.

Тэд байр суурь, эд баялгаасаа үл шалтгаалан зөвхөн мөнгөний тухай бодож зовж шанална. Нэг
хэсэг нь мөнгөгүй болоод зовно. Нөгөө хэсэг нь мөнгөтэй болоод зовно. Тэд, гагцхүү хүслээ хангахыг
л бодож, нэг хором ч амар тайван байж чаддаггүй.

Баян хүмүүс тариалангийн талбайтай бол түүнийхээ төлөө, байшинтай бол бас түүнийхээ төлөө санаа зовно. Тэд өөрт нь буй, дасаж дадсан бүх юмныхаа төлөө санаа зовж байдаг. Гай тохиолдож, саад бэрхшээл учрах, эсвэл эд баялаг нь түймэрт шатахад зовон шаналж, түүгээр ч зогсохгүй амиа хорлох гэнэ.

Тэр ч бүү хэл тэд үхлийн замд ганц ганцаараа одож, тэднийг хэн ч үл дагалдана. Ядуу нь юу ч үгүй хоосноосоо болж зовж зүдэрдэг. Тэд байшин сав, тариалангийн талбайтай болохыг хүснэ. Тэд хүслийн галд шатаж, бие сэтгэлээрээ ядарч сульдана.

Үүнээс болж тэд олдсон амьдралаа бүрэн гүйцэд эдэлж чадалгүй цагаасаа өмнө амьсгал хураана. Тэдэнд энэ хорвоогийн бүх юм дайсагнах шиг санагддаг бүлгээ. Үхлийн урт замд тэд мөн л нэг нэгээрээ оддог.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье