Friday, July 26, 2024
Home » Хүн нүд, чих, хөлөөсөө эхлэн хөгширдөг. Зөвхөн 1 цэг дээр дараад Нүдний хараагаа сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

Хүн нүд, чих, хөлөөсөө эхлэн хөгширдөг. Зөвхөн 1 цэг дээр дараад Нүдний хараагаа сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

by admin
0 comment
https://youtube.com/shorts/lEXxv_iiMp4?si=-UqUPAno9MFDY51S

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү дурдсан байдаг.
Хүн нүд, чих, хөлнөөсөө эхлэн хөгширдөг.  Нас явах тусам хүний нүдний хараа, чихний сонсгол муудаж эхэлдэг. Учир нь эхлээд хөл, нүд, чихний цусан хангамж мууддаг байна.

Хүний цусны эргэлт хэдий чинээ сайн байна. Төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг. Хөлийн улны иллэг нь дотор эрхтэнүүдийн цусан хангамжыг сайжруулж, үйл ажиллгааг нь дэмжиж өгдөг.

Нүд нь хүний 5 мэдрэхүйн нэг болох харах мэдрэхүй. Тиймээс нүдний үйл ажиллагааг дэмжих нь зөвхөн нүдний эрүүл мэндээс гадна 5 мэдрэхүйн үйл ажиллагаар дамжин дархлаа тэтгэгдэх нэг арга юм. Нүдээр хүний элэгний үйл ажиллагааг харж болдог.

Та хөлийн улдаа дарлага хийж суралцсанаар чихээ энгийн байгалийн аргаар хараагаа өдөр тутамдаа сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих боломжтой юм. Хүүхдүүдийн хувьд удаан хугацаагаар зурагт, утас үзэх зэрэг нь нүдэнд ихээхэн ачаалал өгдөг учир нүдийг нь амрааж байгаарай.

Энэ нь мөн тархинд нөлөөлж тархи мэдрэлийн систем давхар амрах юм. Харах мэдэрхүйгээ амраах хамгийн сайн арга бол био идэвхт цэгийг идэвхжүүлэх юм. Мөн байгальд гарч холын бараа ширтэх,  чимээгүй орчинд 1-2 цаг амрах нь нүдийг амрааж өгнө.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
2. Халуун бүлээн ус
3. Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

2. Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Мэдрэхүйн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай 💕 💕 💕

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Uuruu Uurtuu Otoch

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье