Friday, February 23, 2024
Home » Хүн сайн санаа өвөрлөж, сайныг үйлдэж, хэлж явбал түүнийг баяр баясгалан дагана, Муу юм хэлдэг, хийдэг, сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр салахгүй дагадаг байна

Хүн сайн санаа өвөрлөж, сайныг үйлдэж, хэлж явбал түүнийг баяр баясгалан дагана, Муу юм хэлдэг, хийдэг, сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр салахгүй дагадаг байна

by admin
0 comment

Төөрөгдөх, гэгээрэхийн аль аль нь санаа сэтгэлээс ургаж, аливаа юм санаа сэтгэлийн үйлдлээс үүднэ.
Ид шид бүхий илбэчний ханцуйнаас янз янзын юм гарч ирэхтэй адил санаа сэтгэлээс бүх юм урган гарна.
Санаа сэтгэл хувирч хөдлөх нь эцэс төгсгөлгүй, нөөц бололцоо нь зах хязгааргүй. Тухайлбал, бузартсан сэтгэл эргэн тойрондоо бузартсан ертөнцийг бий болгож, ариун сэтгэл ариун ертөнцийг бий болгоно.

Гадаад ертөнц санаа сэтгэлээс шалтгаалан зүйл бүрээр хувиран өөрчлөгдөж болно. Зураач хүн зураг бүтээдэг шиг санаа сэтгэл гадаад ертөнцийг бүтээдэг. Бурхан багшийн буй болгосон ертөнц ариухан бөгөөд элдэв шунал
тачаалаас чөлөөтэй буюу.

Харин хүний буй болгосон ертөнц бузартсан байх агаад шунал тачаалаар дүүрэн бүлгээ. Сайн зураач лугаа адил санаа сэтгэл янз бүрийн ертөнцийг бүтээдэг. Энэ ертөнцөд санаа сэтгэлийн буй болгож чадахгүй тийм юм үгүй. Бурхан багш ч гэсэн мөн адил ийм чадвартай.

Тиймээс ч хорвоо ертөнцийг бүтээхийн тухайд бол санаа сэтгэл, Бурхан багш, хүмүүсийн хооронд өчүүхэн бээр ялгал үгүй. Бурхан багш, энэ ертөнцөд санаа сэтгэл, юм бүхнийг буй болгосныг зөв ухаардаг. Үүнийг зөв ойлгосон хүн жинхэнэ Бурхан багшийг олж харна.

Гэвч санаа сэтгэл цаг үргэлж айн эмээж, гунин гашуудаж, догдолж байдаг. Болоод өнгөрснөөс айна, болох гэж байгаагаас айна. Учир нь санаа сэтгэлд мунхагийн харанхуй, ертөнцөд дасал дадал болсон сэтгэлийн хүлээс оршино.
Чухамхүү ийм мунхаг болоод шунахай санаа сэтгэлээс төөрөгдлийн ертөнц үүднэ. Ертөнцийн төөрөгдлийн бүхий л учир шалтгаан эцсийн эцэст санаа сэтгэлд л оршино.

Төрөх, үхэхийн аль нь ч санаа сэтгэлээс үүдэх тул амьдрал, үхлийн тухай буруу ташаа төсөөлөл буй болгодог санаа сэтгэл мөхвөл түүнтэй хамт буруу ташаа төсөөлөл ч замхарна. Төөрөгдлийн ертөнц санаа сэтгэлээс ургана. Төөрөлдсөн сэтгэлийн нүдээр орчлонг харах учир энэ хорвоо төөрөгдөл, буруу ташаа ойлголтоор
дүүрэн байдаг.

Төөрөгдлийн ертөнц санаа сэтгэлээс эс хамааран бие дааж тогтнож чадахгүйг ухаарвал бузраас салж, гэгээрнэ. Улмаар санаа сэтгэл энэ ертөнцийг удирдаж, дагуулан чиглүүлнэ. Хэрэв санаа сэтгэл төөрөлдөж байвал хорвоо ертөнц адилхан төөрөлддөг.

Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож, удирдана. Ертөнцийн бүх юм санаа сэтгэл л юм.дагаж ба Муу юм хэлдэг, хийдэг, сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр салахгүй дагадаг зүйрлэвэл шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адил бүлгээ.

Хүн сайн санаа өвөрлөж, сайныг үйлдэж, хэлж явбал түүнийг баяр баясгалан дагах бөгөөд үлгэрлэвээс сүүдэр нь эзнээ дагахтай адил юм. Энэ ертөнцөд муу үйл хийж буй хүн түүнээсээ болон зовж зүдэрч, хойд төрөлдөө шийтгэл хүлээж, бүр ч их тарчилж зовно.

Сайныг үйлдэж буй хүн энэ ертөнцөд түүнийхээ ачаар баярлан баясч, хойд төрөлдөө үр шимий нь хүртэж улам их цэнгэж жаргана. Санаа сэтгэл будагнавал, зам мөр тэгш хийгээд дардан бус болж хүмүүс бүдчин бүдэрнэ. Санаа
сэтгэл ариун байвал зам мөр үргэлж тэгш дардан байна.

Ариун тунгалаг бие, сэтгэлтэй хүн шулмын тавьсан хавх зангууг тас татаж, Бурхан багшийн оронд очно. Сэтгэл санаа тайван хүн амар амгаланг олж, өдөр, шөнөгүй санаа сэтгэлээ төгс төгөлдөр болгодог.

Эх сувалж: Бурхан багшийн сургаал ном

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье