2019 онд хийсэн судалгаагаар нийт хүмүүсийн 63%-72% нь өөрийн хөлд яг таараагүй гутлыг өмсдөг байна. Үүний оронд хааяа хөл нүцгэн явахын ач тусыг мэдрэх нь зүйтэй. Хөл нүцгэн явах юунд сайн болохыг бидний нийтлэлээс олж уншаарай.
-Сурталчилгаа-
1. Цэврүү үүссэн үед
Хөлд цэврүү үүссэн үед гуталгүй алхах нь хурдан эдгэхэд тусалдаг.
2. Булчин чангална
Өнөө цагт тусгай зориулалтын гутлууд ихээр үйлдвэрлэгддэг болсон. Гэвч энэ нь хөл нүцгэн явахыг яаж гүйцэх билээ. Хөл нүцгэн алхах үед гуталтай алхах үеийнхээс илүү олон булчин ажилладаг.
3. Биед таашаалтай
Энэ нь бага насны хүүхдүүдэд илүү тустай. Тэдэнд зүлгэн дээр хөл нүцгэн гүйх боломжийг олгоорой. Томчууд ч мөн хүүхдүүдийнхээ хамтаар хөл нүцгэн гүйх хэрэгтэй.
4. Тайван унтахад тустай
Хөл нүцгэн алхах үед таны хөл дэлхийн соронзон оронтой контакт үүсгэж байдаг. Энэ нь таныг тайван амгалан унтахад тустай байдаг байна.
5. Стрессийг багасгана
Судалгаанд оролцсон хүмүүс хөл нүцгэн алхах үедээ тайвширч тэдний стресстэх нь багассан байна.
6. Эрч хүчийг өсгөдөг
Эх дэлхийтэй шууд хүрэлцэх нь эрч хүч өгч тайвшруулдаг.
7. Хөлийн улны булчинг хөгжүүлэхэд тустай
Калифорнийн Ньюпорт-Бич Их сургуулийн эмч Жонатан Каплан хөл нүцгэн явах нь хөлийн улны далийлтыг засахад үр дүнтэй болохыг хэлсэн. Мөн газар дээр гуталгүй нүцгэн хөлөөрөө гишгэх нь хөлийн улыг зөв байрлалд зогсоход тусалдаг гэжээ.
-Сурталчилгаа-
8. Бөгтөр засах
Эволюционист Дэниел Либерманий дүгнэлтээр бол газар дээр хөл нүцгэн зогсох нь хүчээ гамнаж тэнцвэрээ олоход тусалдаг ажээ.
9. Өвчин намдаана
Хөл нүцгэн алхах нь өвчин намдаах ид шидтэй. Дэлхий нэг төрлийн бидний “цэнэглэгч” болж өгдөг бөгөөд түүнтэй ойртох буюу хөл нүцгэн явснаар энэ ид шидийг мэдрэх боломжтой гэж хэлж болно.
10. Дархлааны системийг сайжруулна
Хөл нүцгэн алхах нь дархлааг дэмждэг болохыг тогтоожээ.
11. Зүрхний шигдээс болохоос сэргийлнэ
Газартай ойртох нь цусны улаан эсийн гадаргуугийн цэнэгийг нэмэгдүүлж, улмаар тэднийг хуримтлагдахаас сэргийлдэг. Цус шингэрвэл зүрхний шигдээс болох магадлал буурдаг.
12. Бие организмын үйл ажиллагаа сайжирна
Хүн хөл нүцгэн явах нь мэдрэлийн систем, цусан хангамж болон эд эрхтний үйл ажиллагааг дэмждэг болох нь Шинжлэх Ухаанаар батлагдсан.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.