Бэлчээрт буй хонийг төхөөрч идэш хийхэд цус нь чихэр амттай байдаг. Харин хотондоо байгаа хонийг төхөөрөхөд цус нь гашуун амттай болдог гэнэ. Учир нь хэдий хээр хөдөө байгаа ч олон хонины дунд байхад халуун амьсгаанд цус өтгөрч гашуурдаг аж.
Дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй айлд гадны хүн оруулдаггүй хөл хорьдог нь ч бас ийм учиртай аж. Гаднаас ирсэн хүний халуун амьсгаа дархлаа тогтож амжаагүй жаахан хүүхдийн биеийн хэмийг эвдсэнээс хүүхэд айж цочин уйлах, халуурах, өвдөх зэрэгт хүүхдийг галаар ширгэлж биед нь орж ирсэн хэмийг задалдаг байна.
Хүнсэлж буй хоолондоо давс болон чихрийг аль болох бага хэрэглэх нь цусыг шингэн байлгах үр нөлөөтэй. Чихэр ихтэй цусан дахь цусны эсүүдийн гадаргуу өөр хоорондоо болон судасныхаа хананд наалдаж урсгалын хурдыг удаашруулдаг бол давс ихтэй цус хүндэрч өөртөө их хэмжээний усыг татаж өтгөрдөг аж.
Тиймээс аль ч улиралд өдөр бүр гарч задгай агаар амьсгалж, өргөө гэртээ салхи оруулж салхилуулж, хүнсээ давс чихэр багатай хэрэглээд байхад хүний цус шингэрдэг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tai Sono