Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй Гэр бүлийн ёсон сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун: 1.Эцгээс үүдэн Эхээс төрсөн Эгэл бус заяанд Эгүүрд баясагтун
-Сурталчилгаа-
2.Эцгээс үлдээх Өвийн дээд Эрхэм сайн Нэр төр буй за 3.Эхээс үлдэх Өвийн дээд Энэрэл хайр Журамт ёсон буй за 4.Ээх наран үгүй бол Эл хөрст огоот үгүй Эх эцэг үгүй ахул Эл бие огоот олдохгүй 5.Хоёр хүмүн эвтэй болбоос Төмөр хүрээ мэт бэх Хорин хүмүн эвгүй болбоос Эвдэрхий хүрээ мэт хэврэг
6.Өнөр хүмүн эвгүй болбоос Өнчин хүмүний доог болох Олон хүмүн эвгүй болбоос Оорцог хүмүний инээд болох7 .Өвөг эцэг дээдсээ Үл хүндлэхийг цээрлэ Өөрийн эцгийн сургаалыг Эс дагахыг цээрлэ 8.Эр хүмүн эхнэрээ Сэрдэн зовоохыг цээрлэ Эм хүмүн эрээ Эсрэгцэн тэмцэхийг цээрлэ
-Сурталчилгаа-
11.Авах завшихыг Урьтал болгохыг цээрлэ Аламгай залхууг Ужид болгохыг цээрлэ 12. Хэрүүл тасардаггүй айлд Зовлон баясч хоргодомуй Хэдэр хүмүний сэтгэлд Зүхэл бугшин хорломуй 13.Өнчин өрөөсний зовлон Өр өмлөм бэрх буюу Өнчин зүдүү хүмүнийг Өөрийн садан адил асар 14.Эзэн сайт айлын Голомтын гал бадрамхай Эзэн муут айлын Голомтын гал унтрамхай
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Алтан урагт захихуй Гэр бүлийн ёсон сургаалаас