Saturday, February 24, 2024
Home » Эрдэнэ Зуу Хийдийн Хамба Лам Х.Баасансүрэн: Бодлоор өөрийгөө бүү хязгаарла. Та бодлоос том.

Эрдэнэ Зуу Хийдийн Хамба Лам Х.Баасансүрэн: Бодлоор өөрийгөө бүү хязгаарла. Та бодлоос том.

by admin
0 comment

Бодол таны маш өчүүхэн хэсэг. Тиймээс бодлоор өөрийгөө бүү хязгаарла. Та бодлоос том. Дөнгөж төрснийхөө дараа та оршиж байсан. Тэгэхэд бодол байгаагүй. Та бодол байхгүй үед оршиж байсан гэсэн үг.

 

Та бодлоос том. Бодол таньгүйгээр орших боломжгүй. Та бодолгүйгээр орших боломжтой. Энэ бол та бол зөвхөн бодол бишийн баталгаа. Хэрвээ та бодол юм бол бодол байгаа үед л оршиж бодол байхгүй үед та байхгүй болох байлаа. Юу ч зүүдлээгүй нам унтаж байх үедээ та оршиж байдаг. Тэр үед бодол байдаггүй. Бодол байхгүй үед бас л та оршиж байсан байна.

Тиймээс та зөвхөн бодол биш. Тэгвэл яагаад бодол байхгүй үеэ санадаггүй юм бол. Санах нь өөрөө бодол болохоор тэр. Бодлоор бид өөрийн нэг зохиомол би гэсэн дүрийг бий болгож түүндээ итгэн амьдардаг болохоор өөрийгөө хязгаарлачихдаг. Бодол таны маш өчүүхэн хэсэг. Тиймээс бодлоор өөрийгөө бүү хязгаарла. Та бодлоос том.

Эх сурвалж: Эрдэнэ Зуу Хийдийн Хамба Лам Х.Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье