Home » Эрхи 108 тоотой байдгийн утга учир

Эрхи 108 тоотой байдгийн утга учир

by admin
0 comments

Эрхи бол тарни тоолох төдийгүй тархины цусан хангамж сайжруулж, оюун хурцлах, ходоод дэлүүний судлыг эрүүл байлгах үүрэгтэй хэрэгсэл юм. Учир нь ходоодны судал долоовор, толгойн судал эрхий хурууны өндөгний үзүүрт оногддог. Эрхи эргүүлдэг хүний ухаан цэлмэг, гэдэс дотор ариун явж, урт насалж, удаан жаргадгийн учир ийм болой.

Эрхи голдуу 108 бөөртэй бадгийг янз янзаар тайлбарладаг. Заримаас нь дурдъя. Сүүдэрт нь Бурхан багш бясалгал хийж, номын хүрд эргүүлсэн боди модны , буурцаг 108 үрэлтэй байсан гэдэг. Их хөлгөний сургаалаар бол хувирдаг 53, хувирдаггүй 55 Дхарма ном буюу хамаг юмс байдаг хэмээснээр 108 буй.

Эрхи эргүүлэх зургаан ёс байдаг.

  • Долоовор, эрхийн үзүүрээр эрхиний бөөр имэрч тарни тоолох нь амарлингуй ёс.
  • Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс.
  • Ядам, эрхийгээр тоолох нь үйл бүтээх ёс.
  • Чичий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс.
  • Толгойноос нь түлхэж нар буруу эргүүлэх мэт тоолох нь “Сэндонма”-ын “АГА САМА РАН ЗА ШАДРАСА МА РАЯАПАД” зэрэг тарни тоолох ёс.
  •  Тарнийн тоо гүйцээсэн буюу мааний тоо дүнчүүр хүргэсэн бодигал бөөрнөөс нь шувтарч эргүүлэх ёс эдгээр зургаа болой.

Эрхийг ямар шашинтан хэрэглэдэг вэ? Буддын шашин шүтдэг Монгол, Төвд, Энэтхэг, Бамба, Япон, Хятад, Солонгос, Шри-Лан-ка, Камбож. Вьетнам, зэрэг олон орноос гадна Оросын үнэн алдартны шашинтанууд, Ватикан, Ромын католикууд, Араб ламын сүсэгтэн, Эртний Перс, Грек Ромын улсуудад эрх эргүүлэх ёсон дэлгэрсэн түүхтэй.

Оросын үнэн алдартны шашинд ‘’Эзэн тэнгэр, Есүс Христ нүгэлт намайг өршөө’’ гэсэн долоон үгтэй залбирал хэлдэг бөгөөд эрхээ долоон удаа л эргүүлнэ. Илүү эргүүлэх хориотой нэг сонин заншил бий.

Амин сүстэй эрхи: : Зөвхөн манайд төдийгүй бурхан шашинтай бэлэг дурсгалын дэлгүүрт эрхи зардаг. Тэрхүү зарагдаж байгаа эрхинүүд шүр, сувд, оюу, номин, мана, яс, мод, ягаан цагаан зандан, ямар ч байлаа гэсэн хүн хэрэглээгүй учраас ‘’Амин сүнсгүй’’ эрхи гэж үздэг аж

Жинхэнэ сүсэгтэн хүний гараар орж хэдэн түм, магадгүй дүнчүүр маани, шидэт тарни уншиж бөөр нь элэгдсэн, арц хүжийн үнэрт ариуссан ямар ч эрхийг ‘’Амин сүнстэй’’ эрхи гэдэг юм. Ийм амин сүнстэй амьд эрхийг зөвхөн монголоос л олж болно гэж гадаадын монголч эрдэмтэд бичсэн байдаг.

Эрхи эргүүлэхийн ач тус анагаах увидас

– Өдөр тутам тогтмол цагт эрхи эргүүлэх, тарни тоолох нь элдэв өвчнөөс салах, сэтгэл санааг тайвшруулах дээд зэргийн эмчилгээ болдогийг эдүгээ цагийн эрдэмтэд нотлосон байна.
– Гар нь хөшиж өвддөг хүмүүст тухайлбал төгөлдөр хуурч, 10 хурууны бичээч, компьютор оператор зэрэг хуруугаар их ажилладаг хүмүүс эрхи байнга имрэн эргүүлбэл гар хурууны өвчнөөс амархан сална гэдэг.

– Сэтгэлийн хэт ачаалал, хямрал, цусны даралтыг хэвийн болгодог онцгой ач холбогдолтой. Уур уцаарын дараа бухимдлыг тайлах, сэтгэл гутралаас гарахад эрхий дунд хуруу хоёроор эрхи имэр.
Толгой өвдөх амьсгаадахыг дархад эрхий долоовор хуруугаар эрхээ имэрнэ.
– Эрхээ 10-15 минут алгандаа базаж атгаад дараа нь имэрч эргүүлэхэд бие тайвширч шинэ эрч хүчийг мэдрэнэ.

– Хүүхдийн сэтгэхүй судлаач эрдэмтэд хүүхдийн хэл ярианы хөгжлийг түргэтгэх хэвийн болгоход гар хурууг их дасгалжуул. Хурууны үзүүрийг байнга имэрч хөдөлгөж байвал үг хэлэх чадварт шууд нөлөөлнө гэдэг. Хүүхдийг 6-7 сартайгаас нь хурууны үзүүрийг илэх, имрэх дасгал байнга хийлгэх, ой хүрснээс хойш эрхээр тоглуулах товчоор оролдуулах, товч товчлох тайлах, гутлаа үдэх дасгал сургууль хийлгэ гэж зөвлөдөг.

– Эрхээ эргүүлэн маани, мэгзэм, тарни уншин бясалгахын өмнө ‘’Эрхиний тарни’’ийг уншдаг учиртай. Тарни нь:
”Ум рүзира маани бра бардаа ча хум”. Энэ тарнийг долоон удаа уншаад эрхиндээ шившин үлээж тарни тоолбол бурханы нууц шидэт тарни бүхэн олон зуун мянга тоолсон мэт болохыг номд зарлигласан юм.

– Эрхийг ‘’Амирлуулах үйлийн ’’, ’’Дэлгэрүүлэх үйлийн’’,’ ’Эрхэнд хураах үйлийн’, ’’Хатуу үйлийн’’ гэж дөрөв ангилдаг.
– Амируулах үйлийн эрхийг лавай (дун) бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үндэс тэргүүтэн зөөлөн цагаан өнгөт эдгээр.

– Дэлгэрүүлэх эрхийг бодизи, ар-үр тэргүүтэн шар өнгөт эрдэмт модны үрээр.
– Эрхинд хураах үйлийн эрхийг улаан зандан, суман мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөнд эд болон, анхилам үнэрт эдгээр.
– Хатуу үйлийн эрхийг гавалын рагча, төмөр болон хатуу ширүүн хар бараан өнгөт эдгээр тус тус бүтээдэг. Гэвч ямар ч эдгээр бүтээсэн ч ялгалгүй нандигнан эдлэх учиртай.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Хувилгаан Чойжин Арга Засалч

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье