Эргэцүүлж суудаг хүнд эндүүрэл бага байдаг
Эмхэрч чамбайрдаг хүнд элэгдэл бага байдагЭлгээ чимээлдэг хүнд эргэлзээ бага байдаг
Эрдмээ оршоодог хүнд элийрэл бага байдаг
Эхээ хайрладаг охинд зовлон бага байдаг
Эцгээ хүндэлдэг хүүд хяслан бага байдаг
Эрээ дээдэлдэг эмд нулимс бага байдаг
Эмээ биширдэг эрд нугарал бага байдаг
Эрээгээ хянадаг хүнд барцад бага байдаг
Эрхээ мэддэг хүнд хохирол бага байдаг
Сурталчилгаа
Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном: www.facebook.com/altanmutriinzaluujuulahnuutsjor/
Gertee Massage: www.youtube.com/@gerteemassage
Эвийг хичээдэг хүнд ээдрээ бага байдаг
Энэрлийг түгээдэг хүнд эвэршээл бага байдаг
Эгцлэн зорьдог хүнд гацаа бага байдаг
Эгшиглэн дуулдаг хүнд гуниг бага байдаг
Эргэлдэн бүждэг хүнд хий бага байдаг
Эвийлэн хайрладаг хүнд хор бага байдаг даа! Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа “БАГА БАЙДАГ”
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!