Saturday, February 24, 2024
Home » Үйлийг чи үнэн хийсэн бол үр нь гарах нь үнэн, бүү эргэлз. Үр дүнг горилсон сэтгэлд л зовлон шаналал үүрээ засч, өсөж бойждог юм. Ирээдүйг хүлээн дундуур явалгүй одоо дүүрэн бай.

Үйлийг чи үнэн хийсэн бол үр нь гарах нь үнэн, бүү эргэлз. Үр дүнг горилсон сэтгэлд л зовлон шаналал үүрээ засч, өсөж бойждог юм. Ирээдүйг хүлээн дундуур явалгүй одоо дүүрэн бай.

by admin
0 comment

Үр дүнг зөнд нь орхи Хийх зүйлээ л чин сэтгэлээсээ хий. Үр дүнг нь зөнд нь орхи.
Хэт их найдлага чамайг сэтгэл дундуур болгох нь элбэг. Үр дүнг хэт их горилох нь Эгогийн том илрэл. Өнгө мөнгөөр, өнөө маргаашаар, нүдэнд харагдаж байгаагааар бүхнийг бүү хэмж.

 

Өнөөдөр жимс тарьчихаад маргааш ургацаа хураах гэж сагс барин зогсохоо боль. Бүх зүйлд цаг хугацаа байдаг юм. Бүү яар. Хийсэн л бол үрийг нь эдлэдэг нь гарцаагүй. Цаг хугацаа бүгдийг харуулах болно. Үйлээ л үнэн сэтгэлээсээ хийгээд бай.

Одоо байгаа амьдралаа хүлээлтээр бүү соль. Үр дүн нь хүссэн хэмжээнд хүрсэн ч хүрээгүй ч хамаагүй. Зүгээр л ажил үйлээ чин сэтгэлээсээ хий. Үйлийг чи үнэн хийсэн бол үр нь гарах нь үнэн, бүү эргэлз. Үр дүнг горилсон сэтгэлд л зовлон шаналал үүрээ засч, өсөж бойждог юм. Ирээдүйг хүлээн дундуур явалгүй одоо дүүрэн бай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье