Home » Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.

Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.

by admin
0 comments

Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг.  Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг.  Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг.  Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.
Адууны  ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой тул эрүүл ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.

Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай. Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.

Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй.

Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонинны ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.

Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархалааг хурдан сайжруулдаг.

Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүүний цус булингартдаг. Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг.

Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно.

Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна. Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ.

Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: “Үрийг Хүмүүнжүүлэх Судар”-аас

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье