Энэ нь нэгэн зүйлийн чөтгөр, муу хий зүйл юм. Зөвхөн хүүхдэд маш их шингэдэг. Эрт үеэс өвдөж зовоод, аль эсвэл шөнө орой уйлж орилоод, юм нэхээд байдаг хүүхдэд ад шингэж гэж үздэг байж. Ад гэж зүйл нь одоо ч гэсэн бидний үр хүүхдүүдийн дунд оршин байсаар ирсэн.
Эрт үед ад шингэсэн хүүхдийг адтай хүүхэд гэж нэрийддэг байсан нь одоо цагийн сэргэлэн цовоо гэдэг арай өөр утгаар адтай хүүхэд гэж хэлэгдэх болжээ.
Ад гэдэг нь хүүхдийн сэтгэл, оюун ухаан болон энергийг сорж оршин байдаг. Угтаа ад шингэсэн хүүхэд маш түргэн ууртай, гэр орондоо тогтохгүй, болохгүй гэсэн бүхий л муу зүйлийг сэтгэж, бодож хийх ба өөрийн амийг хорлох хүсэл хүртэл маш их төрдөг байна.
Харин бага насны хүүхэд шөнө орой юм нэхэж, уйлагнан гиншиж, өвчлөмтгий болдог байна. Тамхины утаа шиг бие дүрсгүй чөтгөр нь үдэш оройн цагаар гүйдэл нь эхэлж хоолны үлдэгдэл болон шавхруугаар хооллон түүндээ шингэдэг.
Тиймээс бид үр хүүхдүүддээ айлд болон очсон газраасаа санамсаргүйгээр хүний идсэн идэш уушны үлдэгдэл амсах, идэж болохгүй гэдгийг анхааруулан анзаарч байх хэрэгтэй. Ад шингэсэн хүүхэд нь ном сурах хүсэлгүй, дургүй болдог гэж эрт үед ярьдаг байж.
Эрт цагт нэгэн аавын хүүд ад шингэн аав ээжтэйгээ таарахаа болиод гэрээсээ дайжин явж байгаад эрдэм номтой лам хүнтэй таарчээ. Лам түүнд ад шингэсэнг мэдээд түүгээр маш их аргал түүлгэж, түлээ мод бэлдүүлж, хар бор ажил их хийлгэжээ.
Нэгэн өглөө хүүгийн ад нь арилсан байв. Ад гэдэг зүйл нь өөрөө залхуу завааны билэг тэмдэг учраас их ажил хийхэд дүргүй юм гэнэ. Тиймээс их ажил хийсэн хүүгийн биенээс одон явжээ. Учир ийм болвоос та бид үр хүүхдүүдээ аж ахуйч ажилсаг болгох нь нэгэн төрлийн муу зүйлээс хол байлгаж чадна гэсэн үг юм. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!