Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя
Хүний орчлонд саатан зочилсон энэ хугацаандаа талархъя
Хүй цөглөж өсөн торнисон эх орондоо талархъя
Хөх тэнгэртээ наран мандахыг хардаг хувь хишигтээ талархъя
Хүслийг минь гүйцээж энгэрт минь ирсэн үрдээ талархъя
Хүрэн зүрхний амь нэг байдаг ах дүүсдээ талархъя
Хүний чихэнд овог нэг сонсогддог ахан дүүсдээ талархъя
Жаргал зовлонд хамт байдаг найзууддаа талархъя
Нартын амьдралыг гэгээлэг болгодог сайхан хань ижилдээ талархъя
Надад зааж сургасан эрхэм хэн бүхэнд талархъя
Намайг хайрлаж, тусалдаг эгэл хэн бүхэнд талархъя
Нүдэнд минь гал асааж үлгэр дуурайлал болдог энгүй бүхэнд талархъя
Амьдралд улам хатуужуулсан саад бэрхшээлд талархъя
Алхам алхмаар ухааруулсан алдаа бүхэндээ талархъя
Өгсөж уруудсан амьдралын нугачаа бүхэндээ талархъя
Өөрт минь заяасан энэ л амьдралдаа өдөр бүр талархъя
Цэцэг, мод, цас чамд талархъя
Цээж дүүрэн амьсгалах агаар чамд талархъя
Сэтгэлийг минь баярлуулан догдлуулдаг юм бүхэнд талархъ
Санаанд минь тодхон үлдсэн сайхан дурсамж бүхэнд талархъя.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!