Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц. Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг.
-Сурталчилгаа-
Манайх бол нээх тоодоггүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг. Өндөр ач холбогдолтой болохоороо тэр шүү дээ. Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц шүү дээ.
Зүгээр л цай чанахдаа данхандаа хийгээд л цайгаа чанаад байхад хүртэл ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс л эхэлдэг. Ясыг хэрхэн ашиглах тухай дараах хэдэн зөвөлгөөг бэлдлээ заавал хэрэгжүүлээрэй.
- Цайнд чанаж уух
- Ясны шөл гаргаж хэрэглэх
- Нунтаглаад бага багаар нь цай хоолондоо хийж идэх
- Нялх хүүхдийг ясны шөлөнд угаах, ууранд суулгах гэх мэт
Ясны шөл гаргах арга: Үхрийн булууны ясыг махнаас нь сайтар салгаж бэлтгэнэ. Ясаа болвол 5, 5 см хэмжээтэй хөрөөдөж хуваавал сайн. Аль болох жижиг болгож хуваах хэрэгтэй. Хуваасан ясаа том саванд хийгээд ясаа далд орох хэмжээний хүйтэн ус хийж 16 цаг ясаа дэвтээнэ.
-Сурталчилгаа-
16 цагийн дараа гал дээр тавьж буцалгах ба 30 минут орчим буцалгана. Шөлөө асгаад саваа угаагаад дахин ясаа далд орох хэмжээний хүйтэн ус шинээр хийнэ. Маш зөөлөн гал дээр 16 цаг орчим чанахад үхрийн ясанд агуулагдаж буй бүх эрдэс шим шөлөндөө шингэж тос ялгарна.
Хэт өндөр температурт эрдэс нь уурших бас шөл ширгэдэг учир бага галаар дөнгөж бөмбөлөг үүсч буцлах хэмжээнд галаа тохируулаарай. /9 нэгжтэй плитканы 3 нэгж дээр буцалгахад яг таардаг. 4 нэгжтэй плитка бол 1 нэгж дээр буцалгахад болно/
Шөлөө хөргүүрт хөргөөд тосон давхаргыг царцааж тусад нь авна. Шөлөө шүүлтүүрээр шүүж 1 удаагийн цаасан аяганд хөлдөөж хэрэглэх ба цай, хоолондоо 1 аяга шөл хийж хэрэглэнэ. Таны бие эрүүл ухаан саруул байг. Ясны шөл бол таны цусыг цэвэр байлгахад онцгой үүрэгтэй.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.