Гурван үүдийг ариусгах тарни бясалгал:
Оройн хүрдэнд цагаан Ум гэрэлтэнэ.
Тэр бол бүх Бурхадын лагшин буюу гэрлэн биеийн эрчим.
Гоо сайхан, мөнх оршихуйн бэлгэ тэмдэг.
Тархины төвд туяаран буй цагаан гэрэлд
Төвлөрч Ум тарнийг алгуурхан дууд.
Хоолойн хүрдэнд улаан Аа гэрэлтэнэ.
Тэр бол бүх Бурхадын зарлиг буюу
Ариун үгийн эрчим.
Тэнгэрлэг уран бүтээлийн дохио.
Улаан гэрлийн цацралд төвлөрч
Аа тарнийг алгуурхан дууд.
Зүрхний хүрдэнд хөх Хум гэрэлтэнэ.
Тэр бол бүх Бурхадын таалал буюу
Цэвэр ухамсрын эрчим.
Цаглашгүй энэрэл хайрын ундарга.
Зүрхэн тушаах хөх гэрэлд төвлөрч
Хум тарнийг алгуурхан дууд.
Тарни тус бүрийг 3 удаа дуудаарай.
Дуудлага бүрийн дараа бие, сэтгэлийн ариуслыг мэдрэн хэсэг зуур анирд.
Улмаар амьсгал авах бүрээ Ум, шингээхээ Аа, гаргахаа Хум хэмээн мэдэрч, амьсгалаа ая зөнгөөр нь ажиглан бясалгах нь тарни бясалгалын дээд – аниргүйн очирт урилга болой.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Buddhism of Mongolia
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!