Галын тахилгат ёслол нь Энергийн хамгийн дээд засал юм.
Галаа тахиснаар галын илчинд бие сэтгэлээ ариусгаж бүгдийг сайн сайханд хөтөлнө. Гал тахих нь ямар ч бурхан шашинтай холбоогүй. Уламжлалт ёс дэг юм. Айл өрх бүр жилдээ 4удаа галаа баясган тахиснаар хишиг буян дуудах, Эр хүмүүний хийморь, доройтох архи дарсанд автах, Үр хүүхэд өвдөх явган хэрүүл тасрахгүй байх, Гэр бүлээс гадуур харилцаа үүсэх гэх мэт олон муу зүйлээс хамгаалж байдаг билээ. Галын бурхан баясахад
-Сурталчилгаа-
1.Галын тэнгэр.
2.Үүдэн тэнгэр.
3.Ханийн тэнгэр.
4.Үрийн тэнгэр.
5.Эдийн тэнгэрүүд баясдаг.
Мөн айл өрх гэрийн гишүүдийн.
1.Нүдний гал .
2.Сэтгэлийн гал.
3.Итгэлийн гал.
4.Хайрын гал.
5.Хийморийн гал бүхэн сэргэж гэрэлтдэг.
Үүдэн тэнгэр баясахад.
1-Олзын үүд.
2-Жаргалын үүд.
3-Баялгийн үүд.
4-Хүргэний үүд.
5-Бэрийн үүд бүхэн нээгддэг
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Dul Guun