Сэтгэл харагдахгүй ч маш их өвдөлт шархыг тээж байдаг. Та хэн нэгэнд амархан гомдож, уур бухимдал хүрч, гуниглаж эвсэл санаа зовниж айж түгшиж байна уу.
Эдгээр мэдрэмж таныг зовоож улмаар сөрөг бодлууд толгойд тань эргэлдэж нойр хулжих, анхаарал төвлөрөхгүй, үр бүтээлгүй болох, амьдралын идэвх санаачлага байхгүй болох, эрч хүчгүй болох гэх мэт шинж тэмдэгүүд илэрч байна уу.
Хэдийгээр сэтгэлийн шарх харагдахгүй ч биднийг хамгийн их өвтгөн шаналгаж байдаг. Нүдээ аниад танд буруу зүйл хийсэн хүн юмуу таныг буруутгасан хүнийг дүрсэл. Бидэнд бүгдэд нь том, жижиг өшөө хорсол байдаг.
Уучлах дадлыг өдөр бүр хийж эхлүүлэх үед уучлах хүн болон уучлалт гуйх хүн дуусна гэж бодож магадгүй. Гэхдээ энэ нь тасралтгүй үргэлжлэх явц болж мэдэх юм. Тиймээс энэ дадлыг хийгээрэй:
- Тэднээс өршөөл хүс, дараа нь тэднийг уучлаарай. Үүнийг хийх бүрт зүрхний дор, гэдэсний орчим дулаан болон чичиргээ мэдрэгдэнэ. Уучлах болгонд зангилаа тайлагдах мэт санагдах болно.
- Эдгээр зангилаа нь эрчмийн урсгал, амьсгалын бөглөрлийг үүсгэдэг. Илүү их зангилаа тайлах тусам илүү их эрх чөлөөг мэдрэх болно. Өс хонзон барихад сэтгэлийн эрч хүч шаардагддаг. Бүх зүйлийг бүгдийг нь уучлаарай.
Эдгээр зангилаа огт хэрэггүй. Эрчмийг биеэрээ хөнгөхөн урсгаарай. Уур бухимдал бидний бүхий л хэсэгт нөлөөлж байдаг. Таны бие өвдөх үед танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Бие өвдөх үед хүмүүс эмч дээр очиж шинж тэмдэгүүдээ хэлж шинжилгээ өгөөд зохих эмийг уусны дараа эдгэрдэг.
Биеийн өвдөлтийн үүсгэгчийг зөв тогтоож вирусийн гаралтай юу эсвэл бактерийн гаралтай юу гэдгийг тодорхойлж эмчилгээ хийлгэдэг. Гэвч хүмүүс сэтгэл өвдөх үед яахаа сайн мэддэггүй ба арга хэмжээ авдаггүй.
Улмаар энэ нь цаашаа идээ бээр болж өрөвсөж бусад эд эрхтэнийг гэмтээж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл улам шархалдаг.
Танд таагүй төрж буй мэдрэмж юунаас үүсгэж байна гэдгийг олох нь чухал байдаг. Цаг хугацаа сэтгэлийн шархыг анагаана гэдэг боломжгүй! Хэн нэгэн хүнд гомдож муудалцаад хүмүүс дийлэнхдээ өөрт төрж буй мэдрэмж сэтгэгдлийг хуваалцалгүй өнгөрөх, төрж буй мэдрэмжийг үгүйсгэх, дарах, цаг хугацаа анагаана гэж өөрсдийгөө хуурдаг.
Бидэнд төрсөн таагүй сэтгэгдэл аяндаа алга болно гэж хэзээ ч байдаггүй бидний тархинд бичигдэн үлддэг. Энэ нь тэр хүнийг дотроос нь идэж байдаг. Улмаар тухайн нөхцөл байдал болон адил төстэй хүн үйл явдалтай нүүр тулах үед өмнө нь мэдэрч байсан мэдрэмж сэдэрч илүү хүчтэй мэдрэмж төрдөг.
Аливаа зөрчил маргаан гарах үед өмнөх мэдрэмж сэдэрснээр түргэн риакцлах юм уу хариу үйлддэг. Өмнө нь чи намайг тэгж хэлээ биз дээ, өмнө нь чи намайг гомдоогоо биз дээ хэмээн асуудал улам хурцддаг.
Сэтгэлийн шархыг хэрхэн анагаах вэ? Хэрвээ таны сэтгэл санаа өмнөх болсон таагүй үйл явдлыг бодоод шаналах юм уу сэтгэлээр унах, уурлаж бухимдах, юм уу айдастай байгаа бол тухайн асуудал шийдэгдээгүй байна гэсэн үг юм.
Мэдээж хэрэг хүнд үргэлж баяртай аз жаргалтай мэдрэмж төрөхгүй л лавтай. Гэвч сөрөг мэдрэмж төрөх үед үүнийг эрүүл замаар гадагшлуулаагүй, үүнийг үгүйсгэж дарах нь сөрөг нөлөөтэй.
Таны сэтгэлийг зовоож буй асуудлыг: өөрийн итгэл хүлээсэн хүндээ хуваалцах, цаасан дээр байгаагаар нь бичиж урах, ганцаараа байхдаа мэдрэмжээ байгаагаар нь гаргах зэрэг нь тустай.
Болсон таагүй явдал, хэн нэгэн хүнд гомдсон гомдлоо тайлах үед танд хэдийгээр тухайн шарх сорвитой харагдаж байгаа ч дарах үед өвдөлт өгөхгүй болно гэсэн үг. Хэн нэгэнд төрсөн сэтгэгдлээ зөв аргаар хуваалцаж асуудлыг аль болох хурдан шийдэх нь танд эрүүл бас аз жаргалыг авчрах болно! Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Дотоод оршихуйн гайхамшиг.