Home » Дараах 3 био идэвхт цэг дээр дарахад хуян, хүзүү нурууны хөшилтийг ор тас мартана. Энэ бол эртний уламжлалт анагаах ухааны эмчилгээний жор юм

Дараах 3 био идэвхт цэг дээр дарахад хуян, хүзүү нурууны хөшилтийг ор тас мартана. Энэ бол эртний уламжлалт анагаах ухааны эмчилгээний жор юм

by admin
0 comments

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог.

Энэ эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд нарийсах, үхжих улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагддаг байна.

Энэ эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд нарийсах, үхжих улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог байна. Шалтгаан:

  • Буруу суух
  • Олон цаг хөдөлгөөнгүй суух
  • Хөдөлгөөний дутагдал
  • Ажлын хэт ачаалал
  • Хүчилтөрөгчийн дутагдал
  • Хангалттай унтаж амрахгүй байх
  • Хэт зузаан болон малгайтай, үслэг хувцас өдөр тутамдаа өмсөх

Мөр болон нурууны зөв байрлалд сууж хэвших хэрэгтэй.  Суух үедээ зөв цэх сууж чадахгүй байвал зориулалтын бүсээр нуруугаа тэгшилж, гараа сойж болно. Мөн хэвтэх үедээ халдаггүй материалтай дэр хүзүүн доороо эвээрэй.

Та ердөө бидний танилцуулах  аргыг хийж үзэхэд  хангалттай. Энэ таны хүзүү, нурууны  үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх төдийгүй эрч хүчтэй, өөдрөг амьдрахад туслах болно.

Хөлийн тавхайд орших хүзүү, нурууны био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, цэвэрлэж,  хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаж байх хэрэгтэй.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.

Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хөлдөө хэрхэн иллэг хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

  • Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад…/
  • Халуун бүлээн ус
  • 1 халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

#2 Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд доорх видео бичлэгт үзүүлсэн дагуу  идэвхт цэг талбайнууд дээр дарлага хийж өгөөрэй.

Хөл бол хүний 2 дахь зүрх юм.  Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Араг ясны эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүзүүгээ хайрлах ийм энгийн аргыг өдөр тутамдаа ашиглаж хэрэгтэй үедээ хэрэглэж сураарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Дараах виедо бичлэгээс иллэгээ сураарай.

Эх сурвалж: Gertee Massage

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье