Home » Мод нь бүх организмыг цэвэрлэж, насыг уртасгадаг. Модны эмчилгээг өөртөө хэрхэн хийх вэ?

Мод нь бүх организмыг цэвэрлэж, насыг уртасгадаг. Модны эмчилгээг өөртөө хэрхэн хийх вэ?

by admin
0 comments

Мод нэг газраа хөдөлгөөнгүй зогссоор их хүчийг өөртөө хуримтлуулдаг. Хүн хөдөлгөөнгүй байснаар өөрөөсөө ядрал ачааллаа авч хаядаг. Чухамхүү үүнийг л хүмүүст зориулж мод хийдэг. Мод нь бүх организмыг цэвэрлэж, насыг уртасгадаг.

Хэрэв хүн биеийн физик тэвчил хатамжил хийсэн бол модны эрчим түүнд хялбархан нэвтрэн ордог. Жишээ нь, та нилээд хэдэн километр газар гүйчихээд, модны дэргэд зогсвол та бие организмаа хэдийчинээ идэвхижүүлсний хирээр мод таныг эмчлэх болно.

Эрүүлжих процесс маш хүчтэйгээр явагдана. Та зүгээр л модны дэргэд зогсоход модны эрчим таны энергийн сувгуудыг цэвэрлэж эхлэдэг. Цэвэрлэгээний гүн гүнзгийн хэмжээ нь таны хийсэн тэвчлээс шууд хамаарна. Хэрэв та их сайн гүйсэн байсан бол цэвэрлэгээ нилээд гүн гүнзгий явагдана. Ингэснээр та өөрийн хүч чадлыг сэргээхээс гадна модноос ч хүч чадлыг хүлээн авах болно.

Хэрэв хүн бүхэл өдрийн турш юу ч хийлгүй зүгээр л модны дэргэд зогссон бол ингэснээр онцын сүйдтэй өөрчлөлт гарахгүй эсвэл өнгөн төдий л цэвэрлэгээ явагдана. Түүний ойр орчимд хүн зогсох нь модонд таалагддаг. Тэрээр тийм маягаар бидэнтэй харилцдаг.

Та л ганцхан модноос эрчмийг нь аваад байгаа хэрэг биш. Энэ нь харилцан солилцоо юм: та түүнд өөрийн оюуны хүчээ өгөх ба мод танд тэвчлийн хүчийг өгөх болно.

Модны дэргэд хэрхэн зогсвол зохистой вэ?

Түүнийг тэврэх хэрэггүй. Зүгээр л түүнийг нуруугаара налахад болно. Тэгэх аваас эмчилгээ явагдана.
Өөртөө таарсан модыг яаж сонгох вэ? Хэрэв та ямар нэг модыг налж 10 минут болоод түүнээс хөндийрмөгц танд ядарсан юм шиг мэдрэмж төрвөл таны хувьд түүний дэргэд зогсох нь сайн биш гэсэн үг.

Хэрэв тэр мод танд тохирч байвал та амарсан, тайвширсан мэдрэмжийг авах ба танд энэ нь их тааламжтай сайхан байх болно. Модны дэргэд хир удаан зогсох хэрэгтэй вэ? Эхэн үедээ бол 20 минут байх нь дээр. Ерөнхийдөө бол 40 минут хангалттай байдаг. Хамгийн ихдээ 1 цаг 20 минут.

Хэрэв модны дэргэд 10 минут зогсвол нэгдүгээр цилиндр цэвэрлэгдэж эхлэнэ. Хэрэв модны дэргэд 25 ба түүнээс дээш минут зогсвол бүх бие организмын цэвэрлэгээ явагдаж эхлэнэ. Хэрэв ойролцоогоор 1 цаг 20 минут зогсвол бүхий л сэтгэл зүйн цилиндрүүд цэвэрлэгдэнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье