Чих чинь умай хэлбэртэй байдаг нь тохиолдлын хэрэг биш юм.
Сайн ч бай, муу ч бай чиний сонссон бүх зүйлийг цаг тухайд нь хүлээн авна.Бидний биеийг зохион бүтээсэн арга зам нь зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш. Хэсэг бүр нь зорилготой бөгөөд бидний мөн чанар, оршихуйтай гүнзгий холбоотой байдаг.
Сонсдог зүйлдээ анхаар
Учир нь сонсож буй зүйл чинь чиний зүрх сэтгэлийг дүүргэж, гаднах төрхөд чинь илрэх болно. Чиний оршихуйд нэвтэрсэн үг, дуу чимээ нь чиний бодит байдлыг хэлбэржүүлэх, чиний бодол санаа, сэтгэл хөдлөлд нөлөөлөх хүчтэй байдаг.
Умай амьдрал тээх ариун нандин орон зай байдагтай адил чиний чих бол чиний сэтгэлийг тэжээх эсвэл бохирдуулах хаалга юм.Чиний сонссон зүйл зөвхөн чиний оюун ухаанд төдийгүй бие, сүнсэнд чинь нөлөөлдөг. Хөгжмийн чичиргээ, урмын эсвэл шүүмжлэлийн үгс, энэ бүхэн чиний нэг хэсэг болж чамайг бүтэээж ч чадах эсвэл эвдэж ч чадах энерги болдог.
Юу харахдаа анхаар
Учир нь чиний нүд бол сэтгэлийн чинь цонх юм. Харааны эсвэл оюун санааны хувьд чиний хэрэглэдэг зураглалууд чиний сайн сайхан байдалд гүн нөлөө үзүүлдэг. Гоо үзэсгэлэн, байгаль, урлагаар өөрийгөө цэнгүүлж сүнсээ өөдрөг байлга.Чамайг айдас, түгшүүр, сөрөг байдлаар дүүргэх зураглалуудаас зайлсхий.
Юу ярихдаа анхаар
Үг чинь хүчтэй учир юу ярихдаа болгоомжтой бай. Чиний хэлсэн зүйл чамайг ч, бусдыг ч бүтээж бас сүйтгэж болно. Хайрлаж, үнэнийг хэлж, мөн эдгээх, өөдрөг болгох зорилготойгоор ярь. Үг гэдэг бол чиний ертөнцөд болон өөрийн оршихуйд тарьдаг үр юм.
Юу үнэртэхдээ анхаар
Учир нь үнэр чиний сэтгэл хөдлөл, оюун санааны байдалд бас нөлөөлдөг. Үнэр нь дурсамж, сэтгэл хөдлөлийг төрүүлдэг. Чамайг тайвшруулж, баяр баясгалан, амар амгалангаар дүүргэдэг үнэртэнг хай…
Юу бодохдоо анхаар
Учир нь чиний бодол чиний бодит байдлыг бий болгодог. Хайр, талархал, итгэл найдвар зэрэг эерэг бодлыг төлөвшүүл. Оюун ухаан бол зэрлэг ургамлыг зулгааж, бүтээлч бодлын цэцэг тарьж, болгоомжтой арчилж байх ёстой цэцэрлэг юм.
Чи амьдралдаа юуг зөвшөөрөхийг сонгох эрх мэдэлтэй гэдгээ санаарай. Ямар нөлөөллийг хүлээн зөвшөөрөх үү гэдэгтээ анхаарч, чамайг амар амгалан, мэргэн ухаанаар дүүргэх аливаа зүйлийг үргэлж эрэлхийл. Чиний сайн сайхан байдал чиний сонсож, харж, ярьж, үнэрлэж, сэтгэж байгаа зүйлээр дамжуулан оюун ухаан, зүрх сэтгэлдээ тарьсан үрээс чинь ихээхэн хамаардаг.
БАТЛАМЖ ҮГС: ЭРХТЭН БҮР мэдрэхүйн МЭДРЭМЖ
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Насанбат Баярмаа