Эрүүл мэнд эм уугаад л зүгээр болчихдог зүйл биш. Ихэнхдээ тухайн хүний оюун ухаан, зүрх, сэтгэлийн амар амгалан байхаас шалтгаалдаг. Инээд, баяр хөөр, хайр нь эрүүл байхуйн их үндэс болдог. Хүнд мэдрэх, бодох, ухамсарлах гэсэн 3 хэмжээс бий. Бодол үүсэхийн өмнө мэдрэмж төрдөг.
Ухамсарлаж ухаарахын өмнө бодол үүсдэг. Бодол төрөхгүй бол ухамсар бий болохгүй. Тийм учраас эхлээд аливаа юмыг ажигла, хар, сонс.
Дараа нь ажиглаж мэдэрсэнээ сана. Шинж бод. Бодсон зүйлээ гэрэл гэгээтэй талаас нь ухаж тунгаа. Ойлгож ухамсарла. Дэмж, тэтгэ. Сайн сайханд хөтөл. Учрыг нь олохоос нааш бусдыг бүү буруутгаж бай. Юм болгон учиртай. Учир болгон нь зангилаатай.
Хэзээ ч, хаана ч газар биш тэнгэр өөд харж алх. Үйлс чинь аяндаа бүтээд ирнэ. Хүний ойлгох, ухаарах, сэхээрэх нэг л зарчимтай, нэг л үнэнтэй. Энэ боломж нь хүн болгонд яг л ижил байдаг. Өөрийгөө магт, муулахыг бол бусад нь амжуулчихна.
Өөрийгөө магтлаа гэж шүүмжилдэг хүмүүст. Сэтгэл бохир бол оршихуй бохир. Тийм учир ертөнцийг өөрчлөх гэж оролдохын оронд сэтгэлээ л өөрчил.
Сэтгэл үнэртсэн найз гэж байна. Итгэж хайрламаар найз ч гэж байна. Олон янзын найз байна аа. Чин үнэнч нь гарын таван хуруунд багтахаар цөөхөөн. Хүн хүнээсээ хүсдэг хамгийн том бэлэг бол СЭТГЭЛ. Гэртээ хүмүүжээгүй хүн гэрээс гараад хүмүүжихгүй ээ.
Гэрийн хүмүүжлийг давах боловсрол энэ дэлхийд үгүй. Хэнтэй гэрлэж, хэнд дурлахаа сайн бод, учир нь хамгийн аймшигт шорон бол аз жаргалгүй гэр.
Дайснаа зайлуулахын тулд түүнийг хайрлах хэрэгтэй. Сурахын зовлон түр зуурынх байдаг бол сураагүйн зовлон насан туршийх байдаг юм шүү. Залуусаа хичээгээрэй. Хань сайтай л байхад та амьдралаас ихийг хожсон гэсэн үг.
Хүний төрөл авсан энэ л амьдарах хорвоод өөрөө өөрийгөө хайрла. Насны эцэст ухаан сууна гэж ёстой худлаа ажээ. Залуу тэнэг байсан бол хөгшин тэнэг л болно. Нэрний чинь урд удмын чинь түүх яваа зөв амьдар. Нэрээ үлдээгээд тэнгэр лүү явахад үр чинь үлдэнэ зөв амьдар.
Хэнтэй ч зууралдах хэрэггүй. Чи тэдэнд хэрэгтэй, хэрэггүй нь аяан даа харагдана. Хэн нэгэнд нөлөөтэй сайхан үг ярь нөлөөл. Сайхан үгс хэлж яв өөрийгөө магтаж хайрлаж бай. Чамайг үнэлдэг хүмүүсийг хүндэл. Харин муу хүмүүсээс хол яв. Ямар ч тайлбарт бүү итгэ.
Хүн хүсвэл ямар ч нөхцөлд хийж чадна. Хүмүүсийг өөр шигээ бүү дүгнэ. Чи тэдний төлөө хийж чадах байсан юмыг тэд чиний төлөө хийж чадах болов уу. Тэгсэн ч хийж үйлдэж бай.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!