Америкийн нисэх онгоцны буудалд нэгэн сэтгүүлч санал асуулга явуулж байв. Асуулт нь “Таны бодлоор дэлхийн хамгийн жигшүүртэй зүйл юу вэ?” гэсэн асуулт байлаа.
Хүмүүс дайн самуун, ядуурал хоосрол, урвалт шарвалт, өвчин эмгэг гэж өөр өөрийнхөөрөө хариулт хэлж байв.
Энэ үеэр танхимд нэгэн Зэнгийн хувраг орж ирэв.
Буддын шашинтны сахил санваартай хуврагыг харсан сэтгүүлч түүнээс өнөөх асуултаа асуужээ.
Тэгсэн лам эргүүлээд түүнээс ингэж асуув:
- Та өөрөө хэн бэ?
- Би бол Жон Смит.
- Үгүй ээ, энэ бол таны нэр чинь, харин та хэн бэ?
- Би бол телевизийн сурвалжлагч хүн байна аа.
- Үгүй дээ. Энэ бол таны мэргэжил, харин та чухам хэн бэ?
- Эцсийн эцэст бол зүгээр л би хүн шүү дээ!
- Үгүй ээ, энэ бол таны биологийн төрөл зүйл, яг чухамдаа та өөрөө хэн бэ?
Сэтгүүлч хуврагын чухам яг юу хэлэх гээд байгааг эцэст нь сая л нэг юм ойлгоод юу ч хэлж чадалгүй амаа ангайгаад, хөшиж орхилоо. Хувраг цааш нь ингэж хэлэв:
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Нетээс орчуулсан Ebr Bulgan
Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!