Чи: Сэрж босоод тэнгэрийн өнгийг шинжинэ Сэрж босоод сэтгэлийнхээ өнгийг үл мэднэ Эргэж хараад толинд нүүрээ ширтэнэ Эргэлдэвч харин сэтгэлийн дүрээ үл харна Чи Зорьж ирээд зүс царайг минь ширтэнэ
-Сурталчилгаа-
Зовхины минь цаадах гуниг баярыг үл ажина Зөрж одох бүхэнд дурсамж хэлхэн урлана Зуур ч болов зовлон жаргалыг минь үл мэдрэнэ Чи Буцаж одохдоо маргаашийн өдрийг зөгнөнө Буцаж ирэхдээ өчигдөрийн тухай мартана
-Сурталчилгаа-
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!