Home » Тос хайлж, хайлмаг хийх нь гэрийн жавар үргээдэг. Хайлмаг хэрхэн хийх вэ?

Тос хайлж, хайлмаг хийх нь гэрийн жавар үргээдэг. Хайлмаг хэрхэн хийх вэ?

by admin
0 comments

Өнөөдөр зулын 25-ны өдөр. Эрхэм хүндэт уншигч та бүхэн минь гэр орондоо хайлмаг хийж, гэрийн жавраа үргээгээрэй. Тиймээс айл гэрийн эзэгтэй  нартаа хайлмаг хэрхэн хийх зааврыг хүргэж байна.

Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг.

-Сурталчилгаа-

Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж шарыг нь багаар авсан тосыг хайлмаг гэнэ. Цөвөнд сүү хийж аривжуулан гурил нэмж хольсон тос хийнэ. Үүнийг зарим нутагт хайлмаг гэнэ. Мэдээж эзэгтэй бүрт өөр өөрийн жор бий.

-Сурталчилгаа-

Орц:

  • Түүхий өрөм 250 гр
  • Гурил /1-2 халбага цавуулагтай, цавуулаггүй дурын гурил)
  • Үзэм, самар  / өөрийн дуртай хатаасан жимсээр/
  • Ус, цай, сүү өөрийн сонголтоор (Өрөмний хэмжээнээс шалтгаалж хоёр амны халбагаас тал аяга хүртэл)
  • Элсэн чихэр 2 хоолны халбага / хийхгүй байсан ч болно/

Хийх арга:

-Сурталчилгаа-

Зузаан ханатай саванд өрмөө хийж хайлуулна. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж шарна. Шарагдсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага багаар нэмж үргэлжлүүлэн 2-3 минут орчим хутгаж хайрна.

Үүн дээрээ элсэн чихэр, үзэм нэмж хутгаж хайрна. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болоход тогооноос гаргаж таваглана. Түүхий өрмийн оронд цөцгийн тос хийж болно.

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: Монгол ёс

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье