Home » Уг сайтыг харж урагла. Уг муутыг усан дотроос ч түймэр авна

Уг сайтыг харж урагла. Уг муутыг усан дотроос ч түймэр авна

by admin
0 comments

“Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага” гэдэг үг бидний өвөг дээдсийн хүн, хүлэг хоёрыг шинжиж ирсэн гол шалгуур.
Ухаант дээдэс маань “сүх авах хүн онгий нь хардаг, хүн авах хүн удмыг нь хардаг” гэж угийг нь удмаар нь хөөж, ултай судлан ураг барилдаж иржээ.

Сэтгэл сайтыг таньж ханил

 

Хүний сайныг сэтгэлээр нь тань. Сайхан сэтгэлт хүн салж холдошгүй хань. Цагаан сэтгэлтний араншин цагийн саалтад хувирахгүй. Сэтгэл муутантай ураглаваас сэтгэлийн зовлонд зүдэрнэ. “Хатсан тойрмоос хамаг шувуу зайлахын адил хар дотортноос хань ижил хөндийрнө”. Хальж асгарсан сүүг хамж авч болдоггүй шиг ухаангүй хатуу сэтгэлийг уяраан зөөллөх амаргүй. “Улсыг хураая гэвэл төрийг хураах, хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах” гэдэг үг гүн утгатай.

Буян тогтдог удмыг буурьтай судлан урагла

Хишиг буян хурах айл, хурахгүй ч айл байна. Хурсан хишиг буяныг тогтоох нэгэн байхад тогтоохгүй нөгөө нь бас бий. Олсон, цуглуулснаа шүүрэн шанагаар сүү хутгах мэт асгачихдаг бол хэчнээнийг олж, хэсгийг бөөгнүүлээд нэмэргүй.

Бурхан тэднийг аль эрт мартсан юм шиг, буруу явдлын хараал хүрсэн мэт угсааныхантай ураглан ханилах нь бүү хэл уулзан ойртохоос болгоомжил. Хүссэн зүйл нь санаагаар болдог, хөөцөлдсөн ажил нь түвэггүй бүтдэг нүүрийн буянтай хүнтэй учирвал нэгэн насны аз, нийлэх хосын ерөөл билээ.

Бусдын төлөө өөрийгөө зориулах тусархуу, чиний төлөө биеэ зориулах халамжтай хүнтэй урагла

Зөв бурууг ялгах чадвартай зөв хүнтэй ханил. Учир явдлыг ойлгон, ултай суурьтай ханддаг ухаант хүнтэй урагла. “Өчүүхэн ухаантан бяцхан гомдлыг тэвчиж үл өнгөрөөнө. Агуу ухаантан бүхнийг ойлговч гомдлоо үл илэрхийлнэ”. “Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэр үгүй амраг сэтгэл санааны зовлон” гэдгийг хүн бүр ярьдаг ч учрыг төдийлөн ухаж боддоггүй.

Уг муутай ураглан бүү ханил

“Уг муутыг усан дотроос ч түймэр авна” гэж ухаант өвгөд захиж үлдээсэн. Ууртай догшин хүнтэй уулзан бүү нөхөрлө. Уур бол ухаантай хүнийг ч солиотой болгодог гэдэг. Уурыг сөргүүлэн уурлах хэрэггүй. Уурыг уур дийлдэггүй.

Уурыг ухаан, хүлээц, тэвчээр гурав л ялна. Ухаантай нэг нь уурласан нөгөөгөө тэвчин, уур нь гарахыг хүлээж, ухаан зарж учирлан байж уурын мунхгийг номхруулна. Уур бүхэн муу байдаггүй. Жижиг зүйлд уурлах нь том хүнд ичгүүр, харин их хэргийн төлөөнөө уурлана гэдэг зөв уур.

Усан тахалд нэрвэгдэн, уух согтохын дон шүглэх нь уг муутын уугуул чанар, адгийн шинж нь хүн муутай байх. Нүүрсийг зүлгээд өнгө гарахгүйтэй адил уг муутыг тордоод засал төдийлөн авахгүй.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Булган Булган

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье