Ухаантай бай миний хүү Дорой амьдарвал дээрэлхэнэ Дориун бай миний хүү Дотогшоо шаналбал бэтгэрнэ Гаргаж бай миний хүү
Зүдэр, ядар өөрийгөө ял Зүтгэлтэй бай миний хүү Шантрахыг чинь би үзэхгүй Шартай бай миний хүү Тэсэр, задар өөрийгөө чөлөөл
-Сурталчилгаа-
Хоргүй, харгүй, цагаахан дээрээ Хорвоо ямар сайхныг мэдэр Итгэ, инээ, хуурт хүнийг тань Эгэл даруухан амьдар миний хүү Хайрла, дурла, алд, харамс Хагацлын гашууныг эртхэн амс Билэг танхай, хээ гүндүүгүй ч Биеэ зөв авч яв, омголон орш Мөргөлчин бишдээ сүсэгт хүлэгдэлгүй Мөрөөдөл шигээ гэгээн амьдар
-Сурталчилгаа-
Нэр бүтэн л явдаг юм шүү Хулгайч луйварчидаас зай барь Мөр цагаан л явдаг юм шүү Амьдрал өөрөө тэмцэл шүү Авхаалжтай бай миний хүү Аз жаргал гэдэг хоромхон шүү Амжиж хүрт миний хүү Тэмцэл гэдэг тэвчээр шүү Тэнхээтэй бай аавын хүү Ялалт гэдэг богинохон шүү Ямагт сэрэмжтэй бай миний хүү Үрэхийн тулд олдог юм шүү
Үүнийг санаж яваарай
-Сурталчилгаа-
Шийдэхээсээ өмнө олон эргэцүүл Шийдвэртээ харин үнэнч бай Хэлэхээсээ урьтаж сайтар бод Хэлсэндээ харин хүрч бай Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт Нөхөж сайжруулж хурдан зохиц Хөшүүн хад шиг байрандаа байлгүй Хөгжлийн түүчээ болж цэцэглэ Чадал муутанг бүү дээрэлх Чанга бай миний хүү
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Эх сурвалж: Б.Мөнх-Оргил 2016.09.05-нд